Ардчилсан намын Улстөрийн зөвлөл хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс УИХ дахь АН бүлгийн гишүүд засаг огцруулах кноп дарахгүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэж 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна гэдгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ зариг.мн өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн. Тэгвэл Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд уг шийдвэрийг дэмжихгүй бололтой. Учир нь өчигдөр NTV телевизэд Ардчилсан намын зарим гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү:/NTV/ Засгийн газар огцорвол хэдэн тэрбум төгрөгийн алдагдал болон ашиг олох гэж байгааг тодорхой болгох хэрэгтэй. Эцсийн эцэст эдийн засагт хэрхэн яаж нөлөөлөх гэж байна гэдгийг дүгнэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Болд:/NTV/ Ерөнхийлөгчийг орлодог УИХ-ын дарга хүн өөрөө засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зураад, өөрөө өөртөө өргөн барьж байна. Маш олон сонин асуудлыг бий болгож байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:/zarig.mn/ Дараагийн Засгийн газар нь ямар Засгийн газар гарч ирэх вэ гэдэг асуудал миний сонирхлыг татаж байна. Нөгөө л 60 тэрбумын мафийн бүлэглэл, өнөөх “Эрдэнэт”-ийн 51 хувийг авсан бүлэглэлийнхэн нь дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх гэж байна гэж сонссон. Тиймээс миний хувьд дараагийн засгийн газарт мафийнхан гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна. Бүлгийн нөхдүүддээ ч бас сануулж хэлсэн байгаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна