М.Энхболд ганцаарджээ

2018/11/21
Ерөнхийлөгчөөс бусад төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж, хотын фракцыг толгойлж ирсэн М.Энхболд улс төрөөс арчигдаж, ганцаардаж эхэлжээ.Түүнийг дэмжигчид өдрөөс өдөрт цөөрч, Миеэгээс салах сонирхол давалгаалж байгааг хашир улстөрчийн хувьд тэр мэдэрч байгаа. 2016 онд  М.Энхболд УИХ-д  65 гишүүнтэй парламентын танхимд орж ирсэн. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг цээжээрээ хамгаалж зогсоход түүнтэй 32 гишүүн үлдсэн. У.Хүрэлсүхийн Засгийг унагахаар гарын үсэг зурж байхдаа тэр өөртэйгээ нийлээд 27-хон хүнтэй хоцров. М.Энхболдын 20 гаруй жилийн туршид төрийн мөнгөөр угжиж, өгсгөж бойжуулсан “хотын фракц” хэдийн задарч Миеэгомбын хүү улс төрийн өрөг дээр шалдан ноён болж хоцорсныг цаг хугацаа харуулав.

М.Энхболд 60 тэрбумын схем хэрэгжүүлж нагац Ж.Эрдэнэбатыгаа Ерөнхий сайдаар томилж тоглоомын Засгийн газар байгуулаад танхимын сайдуудыг нь сонгуульд мөнгө төлсөн, ирээдүйд мөнгө төлөх хүмүүс гэсэн хоёр ангилалтайгаар бүрдүүлж өгсөн. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа шороодож, намын даргын тамгаа У.Хүрэлсүхэд гардуулснаас хойш Ц.Элбэгдоржтой хамтарсан МАНАН бүлэглэлийн нь хүч суларч  газрын наймаа, албан тушаалын өрөө аваа, бохир мөнгөнд нь дулдуйдаж ирсэн тойрон хүрээлэгчид нь М.Энхболдоос зай барих болсон. Тойрон хүрээлэгчиддээ жийгдэж ЖДҮ-ийн хулгайчдаас өөр хань хамсаатангүй хоцорсон М.Энхболд улс төрийн өрөг дээр сүүлийн удаа сүүлийн аргаа хэрэглэж Хүрэлсүхийн Засгийн газраар дэнчин тавьлаа. М.Энхболд өөрт үлдсэн ганц эрх мэдлээ алдвал АТГ-т тавьсан дарга нарын хүч  суларна. МАНАН бүлэглэл ямар ч хамгаалалтгүй  болж задарна. Тиймээс шийдсэн ганц мэхээ хийж У.Хүрэлсүхийг огцруулж, өөрийгөө хамгаалахыг хэр чадлаараа оролдож байгаа хэрэг. Улстөрийн өрөг дээрх шалдан ноён М.Энхболдын улс төрийн сүүлийн амьсгал хэрхэн тасрахыг харахад хэдхэн хоног үлдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна