Монгол Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбооны зүгээс “Монгол ардын намын бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоог сайжруулах, идэвхжүүлэх, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд улс төрийн намын залуучуудын үүрэг оролцоо, бодлогыг тодорхойлох, зорилгоор “Ардын намын залуус ба Энтрепренер сэтгэлгээ” хөгжлийн форум боллоо. Уг форумд Монгол Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбооны бизнес эрхлэгч 300 гаруй гишүүд оролцсон юм.
Форумын үеэр 100 ГАРУЙ ГИШҮҮД МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН ЮМ. 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчинд үзэл баримтлал, санаа бодлоо нэгтгэхээр ирсэн залууст хандаж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх:
“1961 онд Нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улсыг гишүүнээр элсүүлж Тусгаартогтносон Монгол улсыг алтан соёмбот талбайг НҮБ-ын ариун индэр дээр намируулсан энэтүүх бол МАН-ын түүх. Атар газар эзэмшсэн, аж үйлдвэрийг бий болгосон хөдөө аж ахуй, газар тариалан, соёл боловсрол, сонгодог урлагийг хөгжүүлсэн, сансарт хүртэл хүн нисгэсэннам бол МАН. 1990 онд улс эх орондоо өөрчлөлт шинэчлэл хийж, хүмүүнлэг иргэний ардчилсаннийгмийг хөгжүүлэхийн төлөө, Ардчилсан Монгол улсын бий болгохын төлөө МАН олонмянган гишүүн хүчин зүтгэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ сайхан түүхтэй намдгишүүнээр элсэж өөрсдийн оюун ухаан, авьяас чадвараа МАН-тай холбохоор ирээдүйнудирдагч нар энэ танхимд сууж байна гэж бодож байна. Та бүхэн маань намаа улс орноо авчявах эрхэм үүргийг өнөөдрөөс эхлээд хүлээж байна. Бүгдээрээ шударга ёсны төлөө явахёстой. Өнөөдөр манай ард түмний хүсэн хүлээж байгаа нийгмийн шударга есийг бэхжүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг бий болгох, эдийн засгаа өөд нь татах бидний хамгийн чухалзүйл. Энэ бүхэнд та бүхэн иргэн хүний хувиар оролцдог байсан бол өнөөдөр улс төрийн намынгишүүн болж, улс төрийн үйл хэрэгт оролцохоор сэтгэл шулуудаад байж байгаад чинсэтгэлээсээ баярлаж байна. Монгол ардын нам бол социал демократ нам Нийгмийнбаримжаатай зах зээлийг хөгжүүлэхийн төлөө, хүн төвтэй нам. Та бүхэн намынхаа дүрмийгунших ёстой, үзэл санааг нь судлах хэрэгтэй. Нийгмийн ардчилсан үзэл санаа гэдэг нь юубайдаг талаар уншиж ойлгох хэрэгтэй. Ингээд дүү нартаа эрүүл эх аз жаргал хүсье. Хүмүүстхүндлэгдэж, Тэнгэрт тэтгэгдэж яваарай гэж ерөөж байна” гэсэн юм.
Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа “Монгол Ардын Намын Энтрепрене Залуучуудын Холбоо”г Монгол Ардын Намын Энтрепренер Залуучууд нэгдэж залуу үеийнхэнд хөгжиж, дэвших боломжуудыг олгож, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх, инноваци, технологи, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих замаар Энтрепренер залуучуудыг оролцоотойгоор Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан байна. Холбооны Удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал томилогдон ажиллаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна