ЖДҮХС-аас зээл авсан Засгийн газрын хэд, хэдэн сайдыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Одоогоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг шалгаж байгаа.
Тэгвэл түүнтэй хамт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эмийн үйлдвэр” ХХК-иар 1.2 тэрбум, “Асрал хайрхан” ХХК-иар 1.7 тэрбум, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хантай хайрхан” компаниар тэрбум төгрөг, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Мон лайвс” ХХК-иар 490 сая төгрөг, “Хаганат” ХХК-иар 195 сая төгрөг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Нарлаг хараа” ХХК-иар 750 сая төгрөг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Бээвэр” ХХК-иар 300 сая төгрөг, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-иар 500 сая төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Баян таван тэс” ХХК-иар 250 сая “Баруун загвар” ХХК-иар 160 сая төгрөг, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “Хархираан хөгжил”, “Булган буудайн түрүү” ХХК-иараа 600 сая төгрөгийг ЖДҮХС-аас авсан гэх баримтыг АТГ-аас шалгаж эхэлжээ.
АТГ-аас уг хэргийн мөрөөр томоохон мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Хамгийн гол нь дээрх компанид сайд нартай хэрхэн холбогдож буйг нарийн шалгаж тогтоох аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна