Д.ТӨмөрхүлэг “Asian judo open Hong Kong-2018” тэмцээнээс хүрэл медаль хүртэв

2018/12/04
“Asian judo open Hong Kong -2018” жүдо бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонконг хотноо болж эмэгтэйчүүдийн 52 кг-д  “Буэнос Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам аваргын алтан мeдаль хүртлээ.

Түүнтэй аваргын төлөө ОУХМ Бишрэлтийн Хорлоодой өрсөлдөж мөнгөн мeдалийн эзэн болжээ. Мөн 66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-д Наранхүүгийн Хадбаатар нар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний сүүлийн өдөр + 100 кг-д барилдсан Баттулгын Тэмүүлэн мөнгөн медаль хүртсэн бол Найдангийн Түвшинбаяр, Одхүүгийн Цэцэнцэнгэл нар хүрэл медаль хүртжээ.  Мөн 90 кг-д барилдсан Бандихүүгийн Бат-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна