Ронни О’Салливан Британий аваргад 7 дахь удаагаа түрүүлэв

2018/12/11
11-р сарын 27-нд эхэлсэн снүүкер биллиардын Их Британийн аварга шалгаруулах тэмцээн ням гаригт өндөрлөлөө. Нью-Йорк хотод болсон энэ удаагийн тэмцээнд нийт 128 тамирчин өрсөлдсөн юм.
 
Тэмцээний эхний шатанд дэлхийн чансааг тэргүүлэгч Марк Сэлби хожигдсон нь томоохон сенсаац болжээ. Өнгөрсөн жилийн аварга Ронни О’Салливан 2-р шатанд 49 настай Кен Доэртид 1:4-өөр хожигдож яваад, эцсийн мөчид 6:5-аар ялсан байна. 2 долоо хоног үргэлжилсэн тус тэмцээний шигшээ тоглолтод 6 удаагийн аварга Ронни О’Салливан болон Марк Аллен нар шалгаран үлджээ.
 
Ронни О’Салливан шигшээ тулаанд өрсөлдөгчөө 10:6-ын харьцаатай хожсоноор Их Британийн АШТ-д 7 дахь удаагаа түрүүлж, рекорд амжилтын эзэн болсон юм. Тэмцээний үеэр 43 насны босгыг давсан тоглогч энэ тэмцээнд түрүүлснээр 170,000 фунт стерлингийн шагнал авчээ. О’Салливан анх 1993 онд буюу одоогоос 25 жилийн өмнө Их Британийн аваргад түрүүлж байсан гэхээр тус тэмцээн ямар чанар чансаатай болдог нь харагдаж байна.
 
Их Британийн АШТ-д хамгийн олон түрүүлсэн тамирчид:
 
  1. Ронни О’Салливан–7
  2. Стив Дэвис–6
  3. Стивен Хэндри–5
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна