2018 онд хамгийн өндөр үнээр зарагдсан уран зургууд

Өчигдөр 13 цаг 56 минут
2018 онд олон улсад дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан уран зургуудаас харвал “Christie’s”-ийн дуудлага худалдаагаар Эдвард Хопперийн “Chop Suey” уран зураг 92 сая ам.доллароор зарагдсан нь салбарын түүхэнд шинэ дээд амжилт тогтоожээ.

Үүнээс өмнө Дэвид Хокнигийн уран зураг 90.3 сая ам.доллар хүрч, зураач нь амьд ахуй цагт борлуулагдсан хамгийн үнэтэй уран зургаар нэрлэгдэж байсан юм. Мөн Казимир Малевичийн Абстракт төрлийн уран зураг 85.8 сая ам.доллароор, БНХАУ-ын алдарт зураач Зао Ву Кигийн тосон зураг 65 сая ам.доллароор зарагдсан нь мөн л өндөр амжилтад тооцогдож байна.



10 метрийн өндөртэй "Juin-Octobre 1985" нэртэй энэхүү тосон зураг анх дуудсан үнээсээ 28 дахин өндөр үнээр шинэ эзэндээ очсон юм. Түүнчлэн хиймэл оюун ухаан буюу компьютер ашиглан бүтээсэн уран зураг анх удаа дуудлага худалдаагаар орсон нь 432 мянга 500 ам долларын үнээр зарагдсан нь олны анхаарал татаж байна. Анх зарлагдсан үнээсээ 40 дахин өндөр үнээр зарагдсан ажээ. “Edmond De Belamy”, “From La Famille De Belamy” нэртэй энэхүү уран зураг нь XIV-XX зууны 15 мянган уран зургийн мэдээлэл багтаажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна