Ш.Адьшаа гишүүн Ховдод болох "Нээлттэй сонсгол"-д оролцох хүсэлтийг "МоЭнКо" ХХК-д өглөө

Х.Батсайхан
2024/01/17

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймгийн нутагт орших Хөшөөтийн ордод үйл ажиллагаа явуулж буй “МоЭнКоХХК-д УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан “Нээлттэй сонсгол”-д ирж оролцох, орон нутагтай байгуулсан гэрээний биелэлтийг тайлагнах хүсэлтийг хүргүүллээ.

МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн нутагт орших Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордыг ашиглах зөвшөөрөл авахдаа нөөцийг багасгаж дарсан, улмаар Ховд аймагтай байгуулсан гэрээнд заасан “Коксын үйлдвэр барих”, “Цахилгаан станц барих” зэрэг үүргээ биелүүлээгүй, өнгөрсөн хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг хянаж, тайлагнаагүй гэсэн асуудлууд гараад байгаа юм. 

Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Адьшаа гишүүн ирэх сарын 7-нд уг асуудлаар нийтийн сонсгол явуулах санаачилга гаргасныг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжсэн юм байна. Улмаар бүлгийн даргаас “МоЭнКоХХК-ийн гүйцэтгэх захирал Ж,Оюунчимэгт дээрх сонсголд ирж оролцон, аймаг орон нутагтай байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтийг тайлагнахыг хүсжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна