УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Нийслэл гадаад бонд гаргах эрхзүйн боломж бүрдэж байгаа бөгөөд ойрын хугацаанд хөрөнгө босгож, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн нийт 60 га талбайд 18,000 орон сууц барих төслийг санхүүжүүлэх боломж бүрдэж байна.
Төслийг хэлэлцэх үед гишүүн Т.Доржханд “Манай бүс нутагт хөрөнгө оруулалт байхгүй, хөрөнгийн зах зээл сайнгүй нөхцөл байдалтай энэ цаг үед бондын зах зээлийг нээх нь эрсдэлтэй, хууль батлах нь зохисгүй. Бонд гаргаад, эргэн төлж чадахгүй бол Засгийн газар дуудагдана, цаашлаад дампуурч мэднэ. Чингис бонд яалаа” гэж анхааруулсан.
Учир нь, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөх тухай уг төсөлд тусгасан байсан юм.
Харин Б.Дэлгэрсайхан гишүүн “Чингис бондыг хэрэгжүүлэх хөтөлбөргүй байхдаа аваад олон төсөл хөтөлбөр санхүүжүүлж, зарим нь үр дүнгүй болсон. Одоо гаргах бондыг Нийслэл зөвхөн гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна. Д.Сумъяабазар даргын үеэс судлагдаад бэлэн болсон төсөл” хэмээн эсэргүүцсэн. Тэрбээр “Бидний төлөвлөж оруулж ирсэн зүйлийг албаар гуйвуулж байна, дэмжлэг авч байж, ажил урагшилна” хэмээн бухимдсан.
Улмаар санал хураахад гишүүдийн 64.8 хувь нь дэмжсэнээр Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг баталсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.141
Энэ бондын өрийг орон сууцны борлуулалтаас төлөх боломжгүй, иймээс ЗГын гадаад өр нэмэгдэнэ. Дэлгэрсайхан сайдынхаа ажлыг өгчихсөн байх тул түүнд энэ өрөнд санаа зовох шаардлагагүй: Монголын эмгэнэл давтагдсаар л...
Хариулах