Засгийн газрын хуралдаан үргэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай, тус компанийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Засгийн газрын хуралдааны дараа буюу 13.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Баялагийн сангийн тухай хуулиар мэдэгдэл хийж, парламентад суудалтай намын дарга нартай санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн үргэлжлүүлээд Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүдийг танилцуулна.
Баялгийн сангийн тухай хуулийг ирэх долоо хоногт эхлэх Ээлжит бус чуулганаар хэлэлцэх бөгөөд байгалийн баялгаас иргэдэд хэрхэн өгөөж хүртээх асуудлыг зохицуулсан агуулгатай хууль юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна