Ажлын байран дээрээ архидан согтуурсан ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгаланд ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ ?

С.Гандэлгэр
2024/02/28

Өнөөдөр /2024.02.28/ олон нийтийн сүлжээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан ажлын байран дээрээ согтуурсан бичлэг цахим орчинд тархав. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг зөвхөн Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасны дагуу шийддэг. 

Мэдээж төрийн албан хаагч ажлын байран дээрээ архидан согтуурсан тохиолдлыг зөрчил гэж тооцдог. Зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалан ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг байна. 2022 оны статистик мэдээллээр ажлын байран дээрээ архидан согтуурсан 153 зөрчил илэрсэн байна. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд ҮХЦ-ийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас эсхүл насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлүүдээс бусад шалтгаанаар албан тушаалаас нь эгүүлэн татах, чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэхийг хориглодог байна. 

Гагцхүү ҮХЦ-ийн тухай хуулийн тавдугаар зүйлийн гуравт заасны дагуу цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол гишүүнээс нь эгүүлэн татах санал гаргасан байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болох аж. 

Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд: 

4 дүгээр зүйл.Цэцийн гишүүн


1.Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх ба Цэцийн гишүүд эрх тэгш байна.

2.Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

3.Цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно.

4.Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно.

5 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа


1. Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.

2. Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.

4.Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.222
    2024/02/28

    хөх тэнгэр л харицлага тооцох юм байна. өөрөөр арга алга юм байна. ёс зүйгүй байдал нь дээд хэмжээнд хүрэхийн тулд хүн алах л үлдэж. чингэхэд бас яадаг юм бол

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/02/28

    ҮХЦ гэж архичид, бөгс илэгчид байдаг газар юм биз дээ, нөгөө алуурчин бас ажиллаж байсан бил үү?

    Хариулах