Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татлаа

Т.Отгонсувд
1 цаг 43 минутын өмнө

Монгол Ардын намын даргын асуудал яригдаад сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд МАН-ын их хурал болж намын даргаа сонгоно. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад өрсөлдөхгүй, нэрээ татлаа гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр "Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна.

Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.62
    2 минутын өмнө

    I geh baisan yum bol yuund novshirchuchneen"ban tan" hutga San yum be? Odoo tegeed namiin shine dargad suudlaa tavij ugehgui Bas guriih hereg uu?Arai ch dee

    Хариулах