Б.Энхбаяр: Засгийн газрын эсрэг захиалгатай контент хийсэн хоёр сэтгүүлчийн нэг нь хоригдсон

Х.Есү
1 цаг 49 минутын өмнө

Хууль зүйн сайд Б.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Би нэг дэх өдөр хэвлэлийн хурал хийнэ. Монгол хаан жүжигт санхүүжилт дэмжлэг олгоогүй гэж яриад байгаа юм байна лээ шүү дээ. Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 24.1 тоотой Монгол улсын олон улс дахь сурталчилгаа мэдээлэх үндэсний хорооны тогтоол байгаа. Энэ дотор 3.23-т Тамгагүй төр жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх гээд өөрөө баталчихсан байгаа. Энэ үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан.

-Та нэг тэрбум төгрөгөөр хэвлэлээр намайг харлуулсан гэж хэлсэн. Энэ баримтаа хэзээ дэлгэх вэ?

- Би хэвлэл мэдээлэлд хүндэтгэлтэй ханддаг. Нүүрсний хулгайтай холбоотой хамгийн томчуудтай нь эхлээд хуулийн хариуцлага яригдана. Хэвлэлийнхний асуудал тусдаа яригдана. Жишээ нь яг одоо шалгагдаж байгаа асуудал байгаа. Hero Баатар гэдэг нөхөр иргэн Э Г нарт захиалга өгөөд Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн ажил шалгагдаж байна.

Иргэн Г гадагшаа зугтаасан байна. Иргэн Э цагдан хоригдоод байгаа. Би энэ асуудлаар нийтэд нь тодорхой баримт бичлэгтэй мэдээлэл хийнэ” гэлээ. 

May be an image of ticket stub and text




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна