Б.Жаргалан: 2026 оны улсын төсвийг батлагдсаны дараа тодотгол хийх хэрэгтэй

Х.Есү
1 цаг 21 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Ямар ч нөхцөлд төсөв богино хугацаанд тодотгогдож таарах байх. Тэгэж байж нөхцөл байдлууд арай ойлгомжтой болох байх.

Бидний хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлууд бүгд алдаатай болчихсон байна. Тиймээс сэтгэл хангалуун бус байна. 2026 оны төсөв 15-ны дотор батлагдах байх. Тэглээ гээд богино хугацаанд Засгийн газрыг төсвийн тодотголыг оруулж ир гэж шахах нь зүйтэй байх.

Үндсэндээ төсвийн байнгын хорооны даргын үзэмжээр ажлын хэсэг нь байгуулагдаад явсан. Тэр хүрээнд маш олон мэдээллүүд хумигдсан. Тэр утгаараа ил тод байдал хангагдахгүй байгаа гэдэгтэй санал нэг байна.

Эхлээд МАН асуудлаа шийдээдхэг, төр засаг бүтэн болоодхог. Ядаж нэг их хурлын даргатай болмоор байна шүү дээ.

Цалин нэмэх боломж бүрэн дүүрэн байгаа гэдгийг бид бүгд харж байна шүү дээ. Анх цалин нэмэх ямар ч боломжгүй гэж байсан чинь улс төрийн шахалтад ороод ирэхээрээ боломж орон зайг гаргачихаж байгаа байхгүй юу. Хүмүүс жагсаад салбарын төлөөллүүд дугараад ирэхээр энэ байдлыг өөрчилдөг байж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна