“Blackpink”-ийн Лиза “Рапунзель”-д тоглож магадгүй

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

БНСУ-ын алдарт “Blackpink” хамтлагийн дуучин Лиза Холливуд руу гарах хоёр дахь алхмаа Диснейн хамгийн алдартай баатруудын нэг болох Рупунзелийн дүрээр хийж магадгүй болжээ.

“Цасан цагаан”-д Рейчель Зиглер, Галь Гадот нарыг тоглуулаад буруудсан Дисней энэ удаад алдаагаа давтахгүйн тулд төслийг ямар ч нөхцөлд унагахгүй байх том нэрийг хайж байгаа бөгөөд түүнд нь “Blackpink”-ийн Лиза яв цав тохирч байгаа аж. Тодруулбал, Дисней “Рапунзель”-иэр театраас олох орлгоос гадна прокатаар ихээхэн ашиг хийх сонирхолтой байгаа юм байна.   

Лиза өнгөрсөн жил HBO телевизийн “Цагаан бадамлянхуяа” цувралын гуравдугаар ангид дүр бүтээж, жүжигчний замналаа эхлүүлэхдээ тоглолтоороо дараагийн том төсөлд бэлэн гэдгээ харуулсан гэж шүүмжлэгчид үнэлсэн юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна