Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр, "Үйлдвэрчний эвлэлийн 50-аас дээш хувь нь гарын үсэг зурсан тохиолдолд ажил хаях эрх нь үүснэ. Ажил хаяхтай тулвал хүнд өвчтэй хүнтэй харьцаж байгаа, яаралтай тусламжийн эмч эмнэлгийн ажилчид ажил хаях эрхгүй.
Харин амбулатори болон өрхийн эрүүл мэндийн ажилчид ажил хаяж болно. Манай эрүүл мэндийн салбарын тогтолцоо өөр шүү. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаа бид зөв хэрэглэх юм бол цалинг илүү ч нэмэх боломжтой.
Сангийн мөнгийг зөв захиран зарцуулвал 2026 онд цалин 3 сая төгрөгт хүрэх нь тийм ч хол мөрөөдөл биш.
Ажил хаяуулахгүй байхаар өчигдөр орой үйлдвэрчний эвлэлтэй уулзсан. Тэгэхэд үечилж цалин нэмэх асуудлыг дэмжсэн гол нь хувиа тохирох хэрэгтэй байна гэсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.105
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Тиймээс эмч нар эмчийнхээ ажлыг маш дуртай хийдэг.
Хариулах119.40.98.153
За та битгий дэмийр. Тэгэж ярьвал Монгол эмч нараа харинч өмөөрчихье. Монгол эмч нарын эдгээж аварсан нь үхүүлснээс хавьгүй их байх шүү.та биш юм гэхэд таны төрөл садан хэн нэгэн эмчийн ач тусыг хүртсэн л байлгүйдээ.Та өвдөж шаналахын цагт муу хэлээд алуурчингаар нь дуудаад байгаа эмч нараа л бараадах байлгүйдээ. Эсвэл өвдөх болгондоо тэр шүтдэг барууны эмч нартаа үзүүлж чаддаг баян таргаг хүн юмуу
103.229.123.212
Эмч нар илүү цаг, шөнө цагийн мөнгөө яс бодуулж авдаг. Хувийн эмнэлгүүдэд гэрээгээр ажилчихна. Сувилагч, асрагч нарын цалинг л нэммээр байгаа юм
Хариулах119.40.98.153
Эмч нартай барьцаж болохгүйшдээ. Тэд чинь өвчтөнг оношлох эмчлэх мэс засал хийх гээд хүний амь насыг хариуцаж байдаг хамгийн гол хүмүүс. Тэр хэмжээгээрээ цалин хөлс авалгүй яадгын.хичнээн хүнд ачаалал ихтэй ажиллаж цалин бага авдагч эмч нартай өөрсдийгөө харьцуулж яаж болоховдээ.Сувилагч асрагч нар нь өвчтөнийг эмчилж эдгээхэд эмчид туслах үүрэгтэй. Ажил мэргэжил мэдлэг чадвар хариуцлагын хувьд ялгаатай шүү.
66.181.161.86
Iim l setehhuitei novshnuudaas bolj EM system hugjihgui bgay.
202.9.47.2
Эмчгүй бол чи ажилгүй. Ийм үед тэнэгтэж талцаж, амь хувиа бодохоо л больчих.
122.201.31.121
Эмчгүй бол чи хэн ч биш
103.229.123.212
Эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хамаагүй цацадаг, хяналтгүй, шудрага биш зарцуулдагаас л бүх юм үүдэлтэй. Ирсэн мөнгийг буцаахгүйн тулд янз бүрийн замаар зарлагадаж дуусдаг шүү дээ
Хариулах