Эмч нар энэ сарын 13-наас эхэлж ажил хаяна

Х.Есү
1 цаг 48 минутын өмнө

Өчигдөр Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус мэдэгдэлдээ 11 дүгээр сарын 13-наа эхлэн ажил хаялт хий болсноо мэдэгдсэн юм. Тодруулбал, хурлаар эмч эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 саяд хүргэх асуудлыг хэлэлцсэн байна. Цалин нэмүүлэх асуудал үр дүнд хүрээгүй учир хөдөлмөрийн хуулийн 25.1.2 заалтаар Хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлахаар албан ёсны шийдвэр гаргажээ. 

Тэд өнөөдөр хурлын тогтоолоо албан ёсоор Эрүүл мэндийн яаманд танилцуулж, энэ сарын 13-ны өдрөөс эхлэн ажил хаях юм. Эмч нарын ажил хаялт эхлэхэд эмнэлгүүд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжаас бусад бүх үйлчилгээг зогсооно гэдгээ мөн мэдэгдээд байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна