Кентаккид түлш ачсан онгоц газардах үедээ сүйрлээ

Zuv.mn
2025/11/05

Ачааны зориулалттай Боинг 747 онгоц АНУ-ын Кентакки мужийн Луизвилл хотын нисэх буудалд газардах үедээ сүйрчээ.

Онгоц 38 мянган галлон /143 тонн гаруй/ түлш ачиж явсан гэх бөгөөд ослын дараа хүчтэй түймэр дэгдэж, ойр, орчмын барилгуудад халдварласан байна. Хөлгийн багт гурван гишүүн байсан нь тодорхой болсон бөгөөд тэднийг амиа алдсан гэж зарласан. Өөр 11 хүн түлэгдэж шархадсан гэж мэдээлж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 174.224.220.101
    2025/11/06

    UPS-н онгоц хөөрөх үедээ осолдсон бөгөөд одоогоор багийн 3 гишүүнээс гадна 6 хүн нас ббараад байна, онгоцонд агаарын илгээмжийн ачаа байсан, шатах тэсрэх бодис байгаагүй гэж байхад шал буруу мэдээ тавих юм.

    Хариулах