Э.Батшугар: Ц.Элбэгдорж 2012 онд 500 цагдаатай нийлж аавыг шүүхээр хэлмэгдүүлсэн

Х.Есү
1 цаг 34 минутын өмнө

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эзэмшдэг "Өргөө" зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах талаар шаардлага хүргүүлээд байгаа юм.

Уг асуудалтай холбогдуулан Н.Энхбаярын хүү Э.Батшугараас тодрууллаа. 

Тэрбээр, “Энэ асуудал дээр хоёр шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүх болон дээд шүүх дээр 2008 онд шийдвэр  нь гарчихсан байгаа. 2012 онд Ц.Элбэгдоржийн хонгилын шүүх нь аавыг хэлмэгдүүлсэн. Тэр үед Ц.Элбэгдоржийн хонгил дуртай хүнээ дураараа хэлмэгдүүлдэг байсан.

Үнэн хэзээ нэгэн цагт шийдэгдэнэ гэж харж байна. Нийслэлийн удирдлагууд энэ асуудлын талаар ямар нэг мэдээлэлгүй байна гэж ойлгож байна. Х.Нямбаатар дарга өөрөө хуульч хүн үүнийг мэдэх ёстой. 2008 оны дээд шүүхийн шийдвэр 2012 оны эрүүгийн шийдвэр яг нэг асуудал дээр байгаа байхгүй юу.

Энэ бол асуудлыг 100 хувь улстөржүүлж байна. 2012 онд 500 цагдаатай нийлж аавыг Ц.Элбэгдорж шүүхээр хэлмэгдүүлсэн. Түүнийг ард түмэн мэдэж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол шууд Ц.Элбэгдоржийн хэлмэгдүүлэлтийг дэмжиж байгаа гэсэн үг. Тиймээс нийслэлд Өргөө зочид буудлыг өгөхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна