Д.Пүрэвдаваа: Төсөв дээр нэмэгдсэн 111 төслийн 14 нь аудитын дүнгээс 68 тэрбумаар илүү дүнгээр тусгагдсан байна

С.Гандэлгэр
1 цаг 33 минутын өмнө

Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын чуулганаар буцаагдсан зарим асуудлуудыг хэрхэн талаар шийдвэр гарган УИХ-аар хэлэлцүүлэх юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт /2025.11.10/ УИХ-ын чуулганаар 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг нэмэгдүүлсэн асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр буцаасан. Хэлэлцүүлнэ гэдэг нь мэдээлэл солилцоно, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, дүгнэлт авна гэж ойлгож болно. 

Миний хувьд 111 төсөл арга хэмжээний нийт төсөв нь 1.1 их наяд, ирэх онд 363 тэрбум төгрөг зарцуулагдана. Үүнийг аудитын байгууллага руу мэдээллийг нь нягталж өгөөч ээ, хууль зөрчсөн эсэх мэдээлэл авахаар хандсан. Ямар хариу ирсэн бэ гэвэл "Аудитад хамрагдсан 28 төсөл арга хэмжээнээс 14 төсөл арга хэмжээний нэмэгдүүлэх дүнг тус жагсаалтад 66.8 тэрбумаар илүү зөрүүтэйгээр тусгасан байна" гэсэн. Үндсэндээ аудит хийсэн дүнг өөрчлөх эрхгүй. Хэн ч байсан болохгүй. Энэ зөрчлийг байнгын хорооны хурлаар асуух гэж байсан ч Төсвийн ажлын хэсэг нэртэй хэдэн хүн хууль зөрчиж, гишүүний үг хэлэх эрхийг зөрчлөө" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна