“Ертөнцийн мисс”т оролцогчид эсэргүүцэл илэрхийлж шуугиан тарилаа

Zuv.mn
1 цаг 26 минутын өмнө

“Ертөнцийн мисс” шалгаруулалтад оролцож байсан гоо бүсгүйчүүд зохион байгуулагчдын үл хүндэтгэсэн харилцааг эсэргүүцэн тэмцээнийг орхиж гарчээ.

Зохион байгуулагч байгууллагаас /Miss Universe Organization/ шалгаруулалтыг эх орондоо зохион байгуулах эрх авч, гүйцэтгэх захирлаар ажиллаж буй тайланд бизнесмэн Нават Ицарагрисил шагнал гардуулахын өмнөх хурал дээр Мексикийн мисс Фатима Бошийг “Сошиал хаягтаа сурталчилгааны контент оруулсангүй” хэмээн буруутгаж, “Бид гэрээ байгуулсан, дагаж мөрдөх үүэргтэй” гэх зэргээр занасан аж.

Фатима Бош өрөөнөөс гарч явахад тэрбээр бусад оролцогчод хандаж, дэмжиж байгаа оролцогчийг хасна гэж сүрдүүлсэн байна. Түүнийг ингэж хэлсний дараа олон оролцогчид үл хүндэлтэй харилцааг нь эсэргүүцэн танхимаас гарч явсан аж. Нават Мексикийн миссийг “Тэнэг” гэж дуудсан гэж миссүүд ярьж байгаа юм.  


Ямартай ч гоо бүсгүйчүүдийг гарч явж байх үед Нават “Хэрвээ тэмцээнээ үргэлжлүүлмээр байвал суугаарай” гэж хэлж байгаа нь бичигдэж үлджээ.

Энэ явдлын дараа шалгаруулалтын эрхийг эзэмшигч Miss Universe Organization байгууллага яаралтай хурал зарлаж, шалгаруулалтыг хүлээж авах улсыг сонгон шалгаруулна гэсэн мэдээлэл гараад байна. “Miss Universe Organization”-ы ерөнхийлөгч Рауль Роча Наватыг хатуу зэмлэн буруушааж, цаашид шалгаруулалттай холбоотой ажил эрхлдэх эрхийг нь хасах асуудлыг авч үзэх болно гэсэн байна. Мөн Наватын үйлдэл нь Фатима Бошийг доромжилсон үйлдэл мөн байсан гэдгийг баталж, "Ертөнцийн мисс бол эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэлхийд хүргэх зорилготой платформ гэдгийг би дахин хэлмээр байна" хэмээн онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна