"Ертөнцийн мисс 2025"-д Сербийг төлөөлөж буй гоо бүсгүйг Македонийн хэвлэлд "Монгол" гэж бичжээ

Zuv.mn
2 цаг 7 минутын өмнө

"Ертөнцийн мисс 2025"-д Сербийг төлөөлөж буй гоо бүсгүй Елена Егороваг  Македонийн "Слободен печат" өдөр тутмын сонинд "Монгол" гэж бичжээ.

Елена Егорва нь ОХУ-ын Якут улсын загвар өмсөгч, жүжигчин бөгөөд “Ертөнцийн мисс” шалгаруулалтад Серб улсыг төлөөлөхөөр болж шуугиан тарьсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Елена Егорова 2022 онд Монголд болсон гоо бүсгүйн шалгаруулалтаас анх тодорч байсан бөгөөд тухайн үед хаанаас ирж оролцож байгааг нь асуухад “Жилийн 10 сард нь өвөл байдаг газраас ирлээ” хэмээн хариулж байсан аж.


Еленагийн эцэг, эх нь 40 жилийн өмнө Монголоос ОХУ руу нүүж суурьшсан. Харин охин нь энэ удаад Сербийг “Ертөнцийн мисс” шалгаруулалтад төлөөлж, Серб төдийгүй ОХУ-д шуугиан тарьжээ.   

Үндэсний ялагч тодорсны дараа Сербийн олон нийтийн сүлжээнд “Сербд үзэсгэлэнтэй жинхэнэ серб бүсгүй олон бий”, “Сербүүд нь өөрсдөө эсэргүүцээд байхад энэ хүүхэн “Ертөнцийн мисс”-т явахаар болчихлоо. Юу болоод байна вэ” гэх зэргээр сэтгэгдлээ үлдээсэн байна.

Елена Егорова хэвлэлийнхний анхааралд анх удаа өртөж байгаа юм биш. 2022 онд серб гаралтай тэрбумтан Мойше Мантай холбон цуурч байжээ. Тухайн үед папарацци мөрдөж мөшгөн, хуурамчаар үйлдсэн нүцгэн зургийг нь дэлгэнэ гэж шатаажилж, юм, юм л болж байсан аж. Македонийн сонин ч яг энэ дуулиант үеийг нь дахин нийтэлж, хандалтаа өсгөхийг бодсон бололтой, эвгүй гарчиг өгсөн байв.


28 настай энэ бүсгүй мөн жүжигчин бөгөөд найруулагч Дмитрий Давыдовын бүтээлд тогложээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна