Орчин үед нийгмийн бүх л салбарт хүйсийн тэгш харьцааг шаардаж, хэрэгтэй бол хүчээр тэнцүүлэх болсон билээ. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг ижил болж байна. Тэгвэл балетын урлагт энэ зарчим үйлчилдэггүй. Балетын урлаг нь анхнаасаа эмэгтэй хүнд зориулагдсан эмэгтэй хүний урлаг байсан юм. Эмэгтэй хүн л хуруун дээрээ зогсож, гоё сайхнаа үзүүлдэг гоо сайхны урлаг.
Эрэгтэй хүн балетын урлагт эмэгтэй бүжигчинд туслах маягаар, эмэгтэй хүнийг өргөчихөөд л бүжиглэлгүй ордог байсан үе бий.
Харин Рудольф Нуреев, зэрэг алдартай бүжигчид эрэгтэй хүний техник хөдөлгөөн оруулж, боловсронгуй болгосоор одоо цагт ирсэн түүхтэй. Эмэгтэй хүнийг галбирлаг, гоё байлгахад зориулагдсан урлаг бол балет. Эмэгтэй хүний анатомийг судалж байгаад хэдэн зууны өмнөөс нарийн хөдөлгөөнүүдийг гаргасан шинжлэх ухааны суурьтай урлаг юм.
Балетын урлаг өнгөрсөн зууны сүлээр уналтад орсон үе бий. Энэ нь Георгий Баланчин, Энтони Тюдор, Фредерик Эштон, Кеннет Макмиллан, Жером Роббинс нарын домог болсон бүжиг дэглээчид ээлж дараалан нас барсантай холбоотой байв. Харин XXI дүгээр зуунд эргэн сэргэж, эдүгээ үзэгчдийн сонирхлыг дахин соронздон татах болсон юм. Шинэ залуу шилдэг бүжиг дэглээчид сонгодог бүтээлүүдийг орчин үеийн хэв маягт тохируулан шинэчлэж байгаа нь бүжигчдийг илүү эрч хүчтэй байхыг шаардаж, эрэгтэй бүжичгдийн үүргийг нэмэгдүүлж, уламжлалт шилдэг бүтээлүүд улам шинэчлэгдэн хөгжсөөр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.56
Балет хунт нуур бүжиг зөвхөн цагаан арьст европчуудад зохисон урлаг.
Хариулах