Л.Энх-Амгалан: Хүүхдийн мөнгөнөөс хасвал би сайдын хувьд ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Т.Отгонсувд
18 цаг 27 минутын өмнө

Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Үүнтэй холбогдуулан 2025 оны төсвийг дахин хэлэлцэхээр болсон. 

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас салбарын төсөвт хэрхэн өөрчлөлт орж байгаа талаар тодрууллаа. 

Л.Энх-Амгалан "Манай салбарын багцад хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр л байгаа шүү дээ. 2025 оны төсөвт манай яамны урсгал зардлын 10 хувь хасагдаж байгаа. Хүүхэд хамгааллын төсвөөс хасагдахгүй байх гэж бодож байна. Хүүхдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасаж болохгүй. Хэрвээ хасвал би сайдын хувьд хариуцлага хүлээнэ" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна