Л.Мөнхбаясгалан: Хавдрын эмнэлэг дээр 7.9 тэрбумын төсөв тавьсан нь их хүмүүнлэг шийдвэр

Х.Есү
3 цаг 34 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас 2025 оны төсвийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. Түүний хувьд төсөв хэлэлцэж байх хугацаанд үр ашиггүй зардлуудыг танаж, хавдрын эмнэлэг барих асуудлыг хөндөж байсан юм.

-Хавдрын шинэ эмнэлэгт төсөв суулгахаар боллоо. Үүнд таны хүчин зүтгэл, нөлөө бий гэж харж байна?

- 2025 оны хүчингүй болсон төсөвт хавдрын эмнэлэгт барих мөнгө тавиагүй юм. Хавдрын эмнэлгийн зураг төсөлд нь нэг компани шалгараад, хийгдэж дууссаных нь дараа мөнгө тавих ёстой гэдэг зүйлийг яриад нэг ч төсөв тавиагүй. Гэтэл тэр зураг төслийг хийж байх хугацаанд бид зүгээр л хий хоосон суух гээд байгаа юм. Үүнийг ярьж, ойлгуулаад УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулсан юм.

Цуглуулсан гарын үсгээ Ерөнхий сайд болоод Сангийн сайдад хүргүүлсэн. Засгийн газар шинээр оруулж ирж буй төсөвтөө 7,9 тэрбум төгрөгийг хавдрын эмнэлэг барих төсөвт суулгаж оруулж ирсэн. Энэ бол хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө УИХ-ын гаргаж байгаа зоримог шийдвэр. 2025 оны төсвийг бүх талаар нь тана гэдэг байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ хавдрын эмнэлэг дээр нэмэлт хөрөнгө тавьж чадлаа. Үүнийг буруутгах арга байхгүй.

Жил болгон 4500 хүн хавдраар нас барж байна. Эмнэлгийн хүрэлцээ муу, эмнэлгийн тусламж авч чадахгүйгээсээ болоод иргэд үхэж байна. Тэгэхээр энэ төсөв бол 2025 оны хамгийн онцлох төсөв болж байна.

-Жилд ойролцоогоор хавдраар олон хүн нас барж байна. Тодорхой тоо судалгаа бий юу?

-Жилд 4500 хүн нас барж байна. Хоногт 10 гаруй хүн нас барж байна шүү дээ. 2025 оны төсөв дээр хавдрын эмнэлэг дээр төсөв тавиулаагүй бол хавдраар нас барж байгаа 4500 хүний төлөө хэн ч юу ч хийж чадахгүй л байхгүй юу. Хавдрын эмнэлэг дээр төсөв тавьсан нь их хүмүүнлэг шийдвэр гэж би бодож байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.193
    2024/12/06

    Тэр эмнэлэг одоо юу болсон. Тэрийг барьж авж хориод хөрөнгийн хурааж эмнэлэгээ буцааж авах юмсан

    Хариулах
  • 66.181.189.193
    2024/12/06

    Зөв. Гэхдээ өмнөх шулга авгай М.Билэгт авгай хавдрын эмнэлэг бариулчихаад өөрөө эзэн суугаад түрээслээд эсвэл зараад идчихгүй л бол. Тэр авгайгаас хавдрын эмнэлэгээ авах юмсандаа.

    Хариулах