Энэ онд Азийг нэрвэсэн хамгийн хүчтэй далайн шуурга “Рагаса” олон улсад хохирол учруулж, том зургаараа тивийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч очжээ.
Зөвхөн БНХАУ-ын Гуандун мужид гэхэд уг шуурганаас болж гамшгийн Нэгдүгээр түвшний бэлэн байдал зарлагдсан 10 гаруй хот бүх үйлдвэр, худалдааны бүсээ хааж, нийтийн тээврээ зогсоожээ.
Хонконгод ард иргэд хүнс, бараа нөөцөлж эхэлсний улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсжээ. Үйлдвэрүүд нь мөн хэсэг хугацаанд ажиллахаа больсон аж.
Шуурганаас болж хамгийн ихээр хохирсон салбаруудын нэг нь иргэний нисэхийн салбар бөгөөд Cathay Pacific, Emirates, Qatar Airways зэрэг олон авиакомпани Хонконг, Макао, Шэньжень зэрэг ачаалал өндөртэй нислэгүүдээ зогсоожээ. Хонконгод төвтэй Cathay Pacific Хонконгийн нисэх буудлаас үйлдэх бүх олон улсын нислэгээ энэ сарын 25-ныг хүртэл цуцалсан байна.
Эдийн засгийн бус хохирлын тухайд, Хятадын Тайваньд 14 хүн амиа алдсан бол Филиппинд олон тооны барилга байшин нурж, хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна