АН: МАН-ын даргын асуудал шийдэгдтэл УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй

Zuv.mn
13 цаг 1 минутын өмнө

УИХ дахь АН-ын бүлэг, Улс төрийн зөвлөл өнөөдөр төрийн ордонд өргөтгөсөн хурал хийж, дараах улс төрийн шийдэлд хүрчээ.

Тодруулбал, Улс төрийн зөвлөлөөс МАН-ын даргын асуудал шийдэгдэх хүртэл УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байх чиглэлийг АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн байна.

 Мөн хууль, шүүхийн байгууллага, эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой ноцтой мэдээлэлд холбогдсон УИХ-ынг дарга Д.Амарбаясгаланг уг асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулж, буруугүй гэдгээ тогтоолгох хүртлээ Чуулганыг даргалах ёс зүйн эрхгүй гэж үзсэн тул шалгуулах шаардлага хүргүүлсэн байна.

Түүнчлэн Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын өрсөлдөөн нь цаашлаад институци хоорондын зөрчил болж, 2026 оны төсөв буюу нийт монголчуудлын эрх ашигт сөргөөр нөлөөлж мэдэх тул Төсвийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах, эргүүлэн татахыг Засгийн газар буюу Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардахаар болжээ.

Шаардлагуудыг холбогдох хүмүүст нь хүргүүлэх бол УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байх зөвлөмжийг нь хүлээж авах эсэхээ УИХ дахь АН-ын бүлэг дараагийн хурлаараа хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм байна. 

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл энэ талаар сэтгүүлчдэд танилцууллаа. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.232
    11 цагийн өмнө

    АН яавал төр барьж, яаж Монголыг сүйрүүлэх вэ гэдгийг л бодох болж дээ. Дорлигжавын гар хөл энэ хазгай хэлтэй хар нөхөр амар заяа үзүүлэхгүй нь дээ. Цаана нь Элбэгдоржийн зангаа бий байх гэж бодогдов.

    Хариулах
  • 66.181.187.229
    11 цагийн өмнө

    Та нарт ямар хамаа байна аа? Улс төржих юмаа мөн олов оо .Монгол улсыг хохироох арга хайж байна уу?

    Хариулах
  • 66.181.183.208
    11 цагийн өмнө

    Чоно борооноор гэдэг. Ардчилсан нам бүтэхгүй дээ. Ойрын 4-5 сонгуульд л лав их хуралд олонх болж чадахгүй.

    Хариулах
    • 103.9.88.154
      6 цагийн өмнө

      Санал нийлэхгүй