Б.Баярбаатар: Засгийн газар байгуулагдаад 115 хоногийн хугацаанд хууль биш хүн засагладаг гэдгийг харлаа

С.Гандэлгэр
6 цаг 54 минутын өмнө

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ТББХ-ны гишүүн Б.Баярбаатараас зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр "Оффтейк гэрээ байгуулах эрхийг хэн өгсөн бэ? Энэ гэрээг юун дээр үндэслэж байгуулсан бэ? Гэрээг нууцад авах болсон шалтгаан юу вэ? Нууцад авах шийдвэрийг хэн гаргасан бэ гэдэг асуултыг л Ерөнхий сайдаас асуусан. Гэхдээ хариултаа авч чадсангүй.

ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж  гэрээ байгуулсан гэдгийг Ерөнхий сайд өөрөө ч хариулчихлаа. Мэргэжлийн хүмүүс нь ч мэдээлэл ирүүллээ. Тэр зөвлөмж нь тендерийн хуульд хамаарахгүй худалдан авалт хийх эрхийг нь өгчихдөг юм байна. Тэрийг нь үндэслээд шууд худалдан авалтын гэрээ хийсэн юм байна гэж үзэж байгаа.

Ерөнхий сайдын огцрох асуудал бол хуулийн дагуу хэлэлцэгдээд шийдэгдэх нь зөв. Засгийн газар байгуулагдаад 115 хоног болж байгаа юм байна. Энэ хугацаанд хууль биш хүн засагладаг гэдгийг харлаа. Л.Мөнхбаатар сайд муу ажиллаж байгаа гээд Ерөнхий сайд өөрөө хэлчихлээ. Б.Энхбаяр сайн ажиллах гээд байгаа юм. Л.Мөнхбаатар муу ажилласан учраас бүрэн эрхийнхээ хүрээнд сольж байна гэлээ.

Нүүрс гэдэг асуудлыг цэгцлэх ёстой. Тийм учраас яаралтай түр хороо байгуулах санал гаргалаа. 1-рт “Бортээг”-ийн уурхай гэж юу юм. Хэнд байсан. Хэдэн оноос хэнд шилжсэн, эдийн засгийн эргэлтэд орсон гэх мэт асуудлаар түр хороо байгуулж нэг талд нь гаргах ёстой. Хоёрдугаарт оффтейк гэрээний асуудлыг шийдэх ёстой.

Тэр мухар төмөр зам барих гэж л оффтейк гэрээ байгуулсан юм байна. Тэр үед ҮАБЗ-ийн гишүүнээр хэн хэн байсан юм бэ ? Өнөөдөр жишээ нь тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга ҮАБЗ-ийн гишүүн байсан шүү дээ. Тэр төмөр замыг бариад мундаг ажил хийсэн шүү, мухар төмөр зам барьсан шүү гээд “Хөдөлмөрийн баатар”-аар шагнуулаад өнөөдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Д.Жаргалсайхан байна. Тэр Амундра гээд мундаг баян гээд яваад байгаа хүн олон нийтэд мэдээлэл хий. Хууль хяналтын байгууллагуудад очиж шалгуул. Эдгээр улсууд мэдээллүүдээ өгөх ёстой. Тэгж байж нүүрсний хулгай гэдэг хэргийг аль аль талдаа цэг тавих нь зөв гэж харж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна