Их Хурлаа хийж, Н.Учрал хэмээх шинэ даргатай болсон МАН өчигдөр Удирдах зөвлөл, Бага хурлынхаа бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Хяналтын зөвлөлөө мөн шинээр зохион байгуулсан.
Гарч байгаа мэдээллээс үзвэл, шинээр бүрдэх Удирдах зөвлөл, Бага хурлаас Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн “шошготой” хүмүүс шахагдан гарч, шинэ дарга болон түүний талынхны хүрээлэл тогтох бололтой. Хяналтын зөвлөлд мөн энэ бүтэц хадгалагдах гэнэ.
Ингэснээр өмнөх Бага харлын дараа хуралдаж, одоогийн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг намын гишүүнчлэлээс хасаж байсан Хяналтын ерөнхий хороо шинэ дарга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, гишүүнчлэлийг нь сэргээнэ гэсэн мэдээлэл байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна