НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр Ормузын хоолойг цэргийн хүчээр нээх эсэх асуудлаар санал хураана

Х.Батсайхан
3 цаг 42 минутын өмнө

Дэлхийн газрын тосны тээврийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг Иран бүслэн хаасантай холбоотойгоор НҮБ тус хоолойг цэргийн хүчээр нэмэх эсэх асуудлаар НҮБ Ормузын хоолойд цэргийн арга хэмжээ авах эсэх санал хураалт явуулахаар болжээ. 

Ормузын хоолойг бүслэн хааснаас болж Саудын Араб тэргүүтэй улсууд ихэд хохирч байгаа бөгөөд газрын тосны үнийн өсөлт дэлхий нийтэд эдийн засгийн хүндрэл учруулж буй. Гэвч өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, БНХАУ уг саналыг эсэргүүцэж байгаа нь тогтоол батлагдахгүй байх нөхцлийг бүрдүүлж буй юм. 

Бахрейн улсын санаачилсан уг тогтоолын төсөл нь худалдааны усан онгоцуудыг хамгаалахын тулд “шаардлагатай бүх хамгаалах арга хэмжээ”-г авах эрхийг улс орнуудад олгохыг зорьж буй.

Аюулгүйн зөвлөлийн тогтоол батлагдахын тулд дор хаяж есөн гишүүн дэмжиж, байнгын таван гишүүний хэн нь ч хориг тавихгүй байх шаардлагатай.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.122.50
    39 минутын өмнө

    Ямар сонин нөхдүүд , юүн санал асуулга вэ. Дайнаа зогсоохоо шаардаач. Дайн зогсвол , хоолой өөрөө л нээгдэнэ. Иран амиа хамгаалаад л байнашд.

    Хариулах
  • 103.168.34.60
    1 цагийн өмнө

    NUB tsergiin ajillagaa yavuulah zuvsheerel ugdeg baiguullaga boloh hereg uu?

    Хариулах