Л.Энх-Амгалан: Ажлын хэсэг ажиллаж, ЭЕШ-ын агуулгыг сайжруулна

Х.Есү
4 цаг 26 минутын өмнө

Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас ЭЕШ-ын асуудлаар тодрууллаа.

Тэрбээр,  Монгол хэлний шалгалтад Ц.Доржготов гуайн эротик өгүүллэг оруулсан байна. Ажлын хэсэг ажиллаж, ЭЕШ-ын агуулгыг сайжруулна.

Төсвийн тодотгол дээр бид тооцоо хийж байна. Шинэ хуучин гээд хоёр цалингийн тогтолцоо гараад ирсэн. Нэмэдлийг нь хуучин цалингаасаа нэмж байгаа учраас манай багш нар сэтгэл дундуур байна. 1.1 их наядын урьдчилсан тооцоо гарч байна. Энэ бол маш том ачаалал. Ирэх гурав дахь өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. 

Эхний бодож байгаа зүйл гэвэл, цоо шинээр эхлэх гэж байгаа сургууль цэцэрлэгийн барилгаа түр завсарлаад 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж ирье гэж бодож байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна