УИХ-ын гишүүн Ө.Шижир ОБЕГ-ын бэлэн байдал хангалтгүй байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төр зам барилгыг төсвийн мөнгөөр хийдэг мөртлөө Онцгой байдлын техник тоног төхөөрөмжөө гаднын зээлээр санхүүжүүлж байгаа. Монгол Улсад 24 давхар барилга баригдаж байгаа бол 24 давхар барилгын гал түймрийг унтраах тоног төхөөрөмжийг бэлтгэх ёстой юм. Гал түймэр, газар хөдлөлт зэрэг гамшигт ОБЕГ бэлтгэлтэй байх ёстой.
21 давхарт хүрэх гал унтраах шат байхгүй, байсан ч бүх төрлийн шийдэл байна. Бүтээ гэсэн биш дэлхий дахинд байгаа зүйлийг ашигла гэсэн юм. Аврагчид нь бэлэн байгаа ч техник хэрэгсэл нь бэлэн биш байна. Сүүлийн таван жилд 168 их наяд, 850 тэрбум төгрөгийг зарцуулчихаад доошоо 30 метр ухах, дээшээ 30 давхар руу хүрэх тоног төхөөрөмжгүй сууж байна. Үнэндээ 2025 онд дарга нарын авч унах жийпнүүдийг тэвчихэд л энэ мөнгө гараад ирнэ. Бид бүхэн юмаа зөв төлөвлөж чадахгүй байна. Мөнгөнийхөө зохицуулалтыг буруу тавьж байна.
Дарга нарын нэг удаа жийп авах мөнгийг зарцуулбал онцгой байдлын тоног төхөөрөмжийг шинэчлэх боломжтой юм. 1,5 км замыг 3 жилд тавьж байна. Бид нар ийм л гажууд тогтолцоотой болсон байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна