УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаантай холбоотой асуудлаар ярилцлаа.
-Улстөрчид талцаад байгаа, энэ дээр хууль санаачлагч та бүхэн ямар зүйл төлөвлөсөн байгаа вэ?
-"Түүх талаас нь аваад үзье. Монгол Улс түүхэндээ олноо өргөгдсөн он буюу Богд эзнээ залж Үндэсний эрх чөлөөний хувьсгалаа тунхагласнаас хойш ганцхан удаа тасалдаж байсан юм. Монгол Улс чөлөөлөх дайны үед ч наадмаа хийж л байсан. Дэлхийн хоёрдугаар дайн, Халх голын дайны үеэр бид наадмаа хийгээд бөхдөө цолоо өгч байсан ард түмэн.
-Төрийн бус байгууллагаас зохион байгуулсан наадамд тийм өндөр эрэмбэтэй бөхчүүд барилддаг юм уу. Тухайн үеийн ковидын хуульд төрийн барилдаантай холбоотой ямар хууль тусгагдаж байсан бэ?
-Ковидын хууль гэж хууль байсан. Маш олон зүйлийг хориглосон, дээрээс нь төрийн хүнд суртал нэмэгдэхэд нөлөөлсөн хууль байсан. Тэр үед зохион байгуулсан барилдаанд 512 бөх барилдсан. Цол чимгийг нь дуудсан, төрийн наадамд байдаг бүхий л ёслол явсан. Дутуу гэвэл есөн туг л байсан байх. Нөхөж олгоно гэсэн заалтыг одоо бид хуулиндаа тусгах гэж байна.
-Долоодугаар сарын хоёрны өдөр нь Засгийн газрын тогтоол гарсан. 2022 онд 100, 101 жилийн ой гээд 1024 бөх барилдсан, тэгэхээр энд зарчмын зөрүүтэй байдал үүсээд байна л даа?
-Өнөөдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл санаачлаад явж байна. Сая би ярианыхаа эхэнд хэллээ. Энэ өөрөө Монгол үндэсний их баяр наадам учраас хуулиар зохицуулагддаг юм. Тэр үед Засгийн газрын тогтоол гарсан, ковидын үеийн хуульд баяр наадамтай холбоотой нэг үг үсэг ч байхгүй. Тийм байхад барилдаан болсон. Сумын наадмууд цолоо өгсөн, морь бүх цолоо авсан, харваачид бүх цолоо авсан. Бидний хамгийн дуртай бөх яагаад үндэсний их баяр наадмаар завсар гаргах ёстой юм. Миний дэмжиж байгаа шалтгаан нь бэлгэдэл. Монгол төрийн наадамд бөх нь нэг жил ч гэсэн өнжсөн түүх битгий байгаасай. 1919 оноос хойш тасралтгүй үргэлжилж байгаа энэ түүх цаашид үргэлжлээсэй.
2021, 2022 оны шийдвэрийг оролдохгүй. Бөхийн барилдаан дээр ид барилдаж байсан залуус бүгд барилдсан. Ковидын хөл хорионы дараа тэмдэглэсэн гэдэг утгаараа тэр наадам их ач холбогдолтой.
-Сур харвааныхны асуудлыг яах вэ?
-Сур харваан дээр тодорхой зохицуулалт байхгүй байгаа. Суртай холбоотой хэсгийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийг тодруулж мэдчихээд хэлье. Өөрийнхөө хамгийн их ач холбогдол өгсөн хэсгүүдээсээ хэллээ. Би бол бөх талаас нь ач холбогдол өгч энэ хуульд оролцож байгаа. Монгол бөхийн түүхэнд олон жил хуримтлагдсан гомдол. Бодоод үз дээ. 1995 онд хийсэн наадамд цолыг нь өгч, үнэмлэхийг нь өгөөд найрыг нь тэмдэглүүлчихээд намар нь хураагаад авчихсан хүмүүсээс, өнөөдөр цол авах ёстой хоёр хүн л амьд байна. П.Сүхбат Арслан болоод ямар их гомдолтойгоор энэ хорвоог орхив. Жил болгоны наадмаар гарч ирдэг хэрүүлд цэг тавиад цаашаа хэрүүлд маргаангүй урагшлах нь зөв.
-Бөхийн холбоотойгоо хамтарсан уу? Хэдэн бөхчүүд санал өгсөн бэ?
-Хамтралгүй яахав. 1024 бөхтэй холбоотой цол авах асуудалтай холбоотойгоор маш олон бөхчүүдтэй уулзаж, удаа дараа санал солилцсон.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.31
Uyaachdiin has tsoliig tsegtsleh bolson busuu 104 jiliin hugatsaand darhan avraga tsoltoi beh 10 terser baihad tuuntei duih Tod manlai uyaach tsoliig 68 hun hurtsen baina aUlsiin bayar naadamd 4 turuuljsen Behiin avdag tsoliig Ulsiin bayar naadmiin undesnii 6 nasand gants ch turuu avalgui baij zasgiin gazriin togtool too geh busiinuraldaan Uyaachdiin Naad in erliiz morinii uraldaaniig uzuulelteer deed tsolhurtej baigaa ni " ariun yavdag uu?" Mongol Er hunii asraruulsan Helsingborg erliizdaagatai jishij boloh uu?
Хариулах