2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын суудлын хуваарь гарлаа.
Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлын хуваариа авах боломжтой.
Мөн QR кодтой бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх болон шаардлагатай бусад баримт бичгээ хэвлэн бэлтгэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа. Энэ жилийн элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-28-нд улс даяар зохион байгуулах бөгөөд нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна