ТАНИЛЦ: Сонсгол тасалж, цааш үргэлжлэх боломжгүй болгосон гишүүд

Х.Батсайхан
1 цаг 52 минутын өмнө

УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр үргэлэх байсан ч нэр бүхий гишүүд хүрэлцэн ирээгүйн улмаас ирц хүрэлгүй хойшиллоо.

Сонсголд оролцогчид УИХ-ын гишүүдийг хуралдаа ирж ирцээ бүрдүүлэхийг хоёр цагийн турш хүлээсний эцэст сонсголыг хойшлуулсан гэж зарласан юм.

Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай хойшлуулсан шалтгаанаа "Сонголд хүрэлцэн ирсэн нийт оролцогчид, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдад баярлалаа. Тэвчээртэйгээр хоёр цаг таван минут хүлээлсэнд талархал илэрхийлье. Та бүхнээсээ хүлцэл өчье. УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 31.1-т "Байнгын болон дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хяналтын сонсголыг хүчинтэйд тооцно" гэсэн заалт бий. Байнгын хорооны 29 гишүүнээс 12 нь ирж 41.4 хувийн ирцтэй байлаа” хэмээн тайлбарласан юм.

Мөн тэрбээр “Ирцэндээ орохгүй байгаа гишүүд сонсголыг хойшлуулж байна. Сонсголыг эхнээс нь хойшлуулах, болиулах саналыг нэр бүхий гишүүд гаргаж байсан. Өнөөдөр ирцийг албаар бүрдүүлэхгүй байх сонирхол зарим УИХ-ын гишүүдэд байна гэж хардаж байна” гэсэн юм.

Сонсголд хүрэлцэн ирсэн гишүүд

1. А.Ундраа,

2. У.Отгонбаяр,

3. М.Мандхай,

4. Л.Мөнхбаясгалан,

5. Б.Бейсен,

6. Г.Ганбаатар,

7. С.Одонтуяа,

8. О.Амгаланбаатар,

9. С.Замира,

10. Ж.Бат-Эрдэнэ,

11. М.Ганхүлэг,

12. Р.Сэддорж.

Сонсголд ирээгүй гишүүд: 

1. Н.Алтаншагай,

2. Д.Амарбаясгалан,

3. С.Амарсайхан,

4. Б.Бат-Эрдэнэ,

5. Д.Батбаяр (Эмнэлгийн чөлөөтэй),

6. Б.Батцэцэг (Гадаад томилолттой),

7. П.Батчимэг,

8. С.Ганбаатар,

9. Х.Ганхуяг,

10. Д.Жаргалсайхан (Орон нутгийн томилолттой),

11. С.Лүндэг,

12. Ц.Мөнхбат,

13. Т.Мөнхсайхан,

14. Н.Наранбаатар (Орон нутгийн томилолттой),

15. Ц.Туваан,

16. Б.Уянга (чөлөөтэй),

17. Ж.Чинбүрэн.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна