МХЕГ, НМХГ хамтран “Хоггүй хот-Утаагүй Улаанбаатар” уулзалт зохион байгуулж, нийслэлийн 152 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг хамрууллаа.
Нийслэлийн хувьд хог хаягдал, утаа, хөрсний бохирдол тулгамдсан асуудал болсоор удсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн анхан шатны нэгж болох хорооны удирдлагуудын үүрэг, оролцоо чухал. Тиймээс МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү 152 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарт хандаж, гэр хорооллуудад “Задгай” гэсэн хаягийг цэгцлэх, гудамж талбай, айл өрхийг бүрэн хаягжуулах, хур хог хаягдлын цэг үүсгэхгүй байх, хөрс бохирдуулагч эх үүсвэрийг цэгцэлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмолжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгсөн юм.
Орон сууцны хорооллуудын СӨХ-ны хариуцлагыг дээшлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны ариутгал, цэвэрлэгээнд хяналт тавих асуудлыг ч хөндөв.
эх сурвалж: МХЕГ
Сэтгэгдэл бичигдээгүй байна