Засгийн газрыг унагах М.Энхболдын “кноп” дутлаа

2018/11/29
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэх учиртай байсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах нь зөв гэдэг саналыг гаргасан юм. Гэвч чуулганы хуралдаан эхлээд удалгүй хойшлов. Шалтгаан нь УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүд болон иргэдээс ирсэн гомдлыг хэлэлцэх шаардлагатай болсон тул чуулганы хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан юм.

Гэхдээ энэ тийм ч чухал шалтгаан биш. Олон нийт Засгийн газрыг унагах М.Энхболдын кноп дутсан уу гэж харж байгаа. Учир нь өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн ихэнх нь ирсэнгүй. Энэ нь чуулганы ирц хүрч, асуудлыг хэлэлцэхэд хүрвэл УИХ-ын даргад ашигтай санал өгөх кноп дутна гэсэн үг юм. Тиймээс өмнө нь хуралдаж, асуудлыг шийдвэрлэж боломжтой байсан Ёс зүйн дэд хороог гэнэт өнөөдөр хуралдуулахаар болж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хойшлуулах аргыг сүвэгчлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна