Л.Болд: Намын бүлгээ авч үлдэхийн тулд Ж.Батзандан гишүүнийг гаргаад намайг үлдээж доромжилж байна

2018/12/03
Засгийн газрыг огцруулах асуудал бол нам доторх үнэмлэхүй олны тэмцэл байсан. Үүнд Ардчилсан нам ямар ч хамаагүй. Ардчилсан намын дүрэм бол зөвхөн өөрийнхөө засгийн газрыг хамгаалах л дүрэмтэй. Ардчилсан нам төрийг хүндэлдэг, хуулийг хүндэлдэг нам. Гэтэл өнөөдөр болсон үйл явдалд би үнэхээр гутарч байна. Өөрийн бүхий л хүч хөдөлмөрөө зориулж байсан энэ нам өнөөдөр Ардчилсан биш коммунист нам болсон байна. Нэг хүний дарангуйллын нам болсон байна. Бид хоёр яг адилхан эх орон ард түмнийхээ төлөө л саналаа өгсөн. Тэгтэл өнөөдөр намын бүлэг гэдэг хэрэгслээ авч үлдэхийн тулд Ж.Батзандан гишүүнийг гаргаад намайг үлдээж доромжилж байна. Би Ардчилсан намын бүлгээс гарна. Харин би намаа шинэчлэхийн төлөө би нэгдэж байна. Энэ бол Монголын ард түмний ирээдүй байх болно. Бидэнд эрх ашгийн зөрчил байхгүй. Бидний гаргасан шийдвэр ард түмнийхээ төлөө л байсан. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна