Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр зээл авсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэллээ.
Тодруулбал, тэрбээр өөрийн хувь эзэмшдэг Мондем ХХК-иар дамжуулан дээрх сангаас 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээл авсаныг дараах баримтаас харж болно.
УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Мондем ХХК-ийн 80%, Ойн Бирж ХХК-ийн 100% хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг. Эх сурвалжийн мэдээллээр Мондем ХХК-г үүсгэн байгуулагч нь Баагаагийн Аюуш гэгч нь А.Баттөмөр гишүүний төрсөн дүү бололтой.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна