Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журмыг баталжээ. Ингэснээр ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гарчээ. Тодруулбал 8 хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувиар нэмэгдэх эерэг тооцоолол гарчээ.
Дашрамд дурдахад Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна