Засгийн газрыг огцруулахаас эхэлсэн улстөрийн бужигнаан одоо хэр намжаагүй байна. УИХ-аас Засгийн газрыг огцруулахгүй байх шийдвэр гаргаснаар улстөрийн үйл явдал намжих болов уу гэтэл АН-тай холбоотой дуулиан ар араасаа хөвөрч эхэллээ.
Үндсэндээ АН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөх шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын АН-аас УИХ-д нэр дэвших эрхийг 4 жил хассанаар дахин шинэ дуулиан эхэлсэн юм.
АН-ын дотрох хагарал мөн л дотроо бугшиж явсаар ийнхүү ил гарав.Ингэхдээ бүр бүлэггүй болтлоо асуудал хурц гарч ирж байна. УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзах мэдэгдэл гаргасанаар сөрөг хүчин албан ёсоор бүлэггүй болох нөхцөл бүрдээд байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас урваж МАН-ыг дэмжсэн хэрэг огт биш. Тэд шударга ёсны төлөө тэмцсэн. Учир нь тэднийг Баянзүрх, Хан-Уул дүүргийн олон мянган сонгогчид нь төрд шударга ажилаад ир гэсэн үүрэг хариуцлагыг өгсөн учир тэд шударга ёсны тэмцэлд нэгдсэн гэдэг байр суурь илэрхийлсээр байгаа.
АН-ын удирдлагууд Засгийн газрыг огцруулах эсэхэд анхнаасаа эсэргүүцээгүй бичиг ч өгөөгүй гэдгийг намаасаа хөөгдсөн,гарсан хоёр гишүүд мэдэгдсэн. С.Эрдэнэ тэргүүтэй улстөрчид МАНАН бүлэглэлийн талд ажиллаж байгааг ч нуугаагүй. Иймд Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд цаашид шударга ёсны төлөө тууштай тэмцэж шинэ нам байгуулах хэмжээнд ч асуудлыг хурцатгаж мэдэх юм.
АН одоо УИХ-д 7 гишүүнтэй болж, Я.Санжмятав УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх,Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн даргын статусгүй болох, АН завсарлага авах эрхгүй болох нөхцөл бүрдсэн.Үүгээр ч зогсохгүй УИХ дахь АН-ын бүлгийн ажлын алба ч татан буугдана гэсэн үг.
Гэхдээ Ард түмэн сонгогчдод улстөрчдийн шударга бус үйл явдал чухал бус Монголын язгуур эрх ашиг, улсын хөгжил,ард түмний аж амьдрал дээшлэх, эдийн засаг сайжрах асуудал хамгийн нэн тэргүүний асуудал.
Сэтгэгдэл бичигдээгүй байна