УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар товлосон цагаасаа хоцорч эхэллээ.
Учир нь УИХ-ын зарим гишүүд Их хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан чуулганы танхимын үүдэнд суулт зарласан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар "УИХ-ын дарга М.Энхболд огцор, М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй" гэсэн бичиг барьж суужээ.
Тэднээс гадна Засгийн газрын гишүүд ч мөн адил чуулганы танхимд оролгүй УИХ-ын даргаар нэлээд хэдэн удаа дуудуулсан юм. Ийнхүү 10:00 цагт эхлэх ёстой чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 10:40 цагт эхэллээ.
Одоо Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна