Монгол Улсын мастер үсчин Одонгоогийн үүсгэн байгуулсан уг салон нь 12 салбар өрхтэй. Тэрбээр ажлын хажуугаар “Урлах эрдэм” дээд сургууль, Монголын тахир дутуу иргэдийн хөдөлмөр сургалтын төвд багшаар олон жил ажиллаж байна.
Мөн мэргэжлийн үсчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн ажлын байрандаа гоёлын үс засалт, үс тайралт зэрэг онол, дадлага хосолсон төрөлжсөн сургалтыг зохион байгуулж, одоогоор 15 дахь төгсөлтөө дүүргээд буй.
Түүний олон зуун шавь нараас мастер үсчин Н.Алтаншагай, С.Мөнхнасан, Г.Ганцоож, Д.Наранхүү нар нь дэлхий, Ази, европ тивийн болон Ази, Номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээний олон удаагийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.

Дээрх ойн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд Монголын рок поп урлагийн бүх ододын тоглолт болохоос гадна Монголын тэргүүлэх зэргийн шилдэг үсчдийн давтагдашгүй үзүүлбэр үзэгчдэд хүрэх юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна