Бүсгүй хүний үзэсгэлэн гоо гуравхан зуны настай гэдэг үг өнгөрсөнд хоцорчээ. Гоо үзэсгэлэнд насны хязгаар байхгүйг нотлон харуулж буй урлаг соёлын одуудыг ЗӨВ.МН онцолж байна.
11. Кейт Бекинсейл- 47 настай
Сувдан эрэг, Ван Хельсинг зэрэг бүтээлүүдэд дүр бүтээсэн жүжигчин Кейтийн цэвэрхэн арьсны нууц маш энгийн. Ердөө л нүүр угаагч саван, нарны тос болон чийгшүүлэгч тос хэрэглэдэг гэжээ.
10. Кейт Хадсон- 41 настай
Холливудын алдарт жүжигчин, үзэсгэлэнт Кейт Хадсон маань маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн бөгөөд хоол хүнсэндээ ч ихэд анхаарч, эрүүл амьдралын хэв маягийг алхам тутамдаа хэрэгжүүлж явдаг нэгэн. Тэрбээр маш их ус ууж, бясалгал хийдэг. Гоо сайхны газрын байнгын үйлчлүүлэгч гэнэ. Түүний баталж буйгаар гоо үзэсгэлэнтэй байх нууц ердөө л эрүүл амьдралыг хэвшлийг дагах ажээ.
9. Сара Жессика Паркер- 56 настай
Их хотын амьдрал киноны од Сара Жессика Паркер маань үсэндээ хамгийн их цаг, мөнгө зарцуулдаг гэдгээ нуудаггүй. Тэрбээр мэргэжлийн үсчингүүдэд үсээ даатгадаг бөгөөд арьс арчилгааны хувьд энгийн л нүүр угаагч саван, чийгшүүлэгч хэрэглэдэг гэнэ.
8. Рийз Витерспүн- 45 настай
Оскарын шагналт алдарт жүжигчин Рийз наснаасаа нэлээдгүй залуу харагддаг нэгэн. Тэрбээр өндөр давтамжтай кардио дасгал тогтмол хийж, ногоо жимс түлхүү хэрэглэдэг бөгөөд нарны тос түрхэхээ хэзээ ч мартдаггүй гэнэ. Завгүй амьдралынхаа хажуугаар өөртөө цаг гаргаж чаддаг нь түүний гоо үзэсгэлэнгийн нууц ажээ.
7. Кейт Мосс- 47 настай
Үзэсгэлэнт загвар өмсөгчийн төгс арьсны нууц бол ердөө л усан чийг сайн авсных гэжээ. Тодруулбал, Кейт мөстэй хүйтэн усанд толгойгоо дүрдэг бөгөөд зав гаруут л өргөст хэмх зүсэж нүүрэн дээрээ маск болгон тавьдаг гэнэ. Ингэснээр хавагнаж, улайн эмзэгшсэн арьсыг хэвийн болгохоос гадна арьсыг чангалж өгдөг гэнэ.
6. Наоми Кемпбелл- 50 настай
Топ модел Наоми Кемпбелл хаш чулуун өнхрүүлэг /роллерын/ үнэнч шүтэн бишрэгч ажээ. Түүний толигор арьсны нууц бол чийгшил, чийгшил, бас дахин чийгшил гэнэ.
Толигор, торгомсог, гэрэлтсэн арьстай байхын тулд чийгшүүлэгч мист, тос байнга хэрэглэдэг бөгөөд ажилдаа явахын өмнө л нүүрээ буддаг бөгөөд орой болгон нүүрний будгаа заавал арилгаж байж унтдаг гэжээ.
5. Викториа Бекхем- 46 настай
Спайс гьёрлс хамтлагийн дуучин, хөлбөмбөгчин Девид Бекхемийн эхнэр, загвар зохион бүтээгч Викториа Бекхем залуу насандаа арьсны асуудалтай, батгашилтай тэмцэж байсан гэдгээ нуудаггүй. Түүний одоогийн гоо сайхны нууц бол тогтмол нүүрний иллэг,болон гэрлийн эмчилгээ хийлгэдэгтэй нь холбоотой. Мөн тэрбээр зөвхөн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг гэнэ.
4. Ким Кардашиан- 40настай
Реалити шоуны од Ким Кардашиан өөрийн гэсэн нүүр будалтын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Тэрбээр толигор биеийн арьсны нууц нь бие угаагч шингэн савандаа нэг халбага элсэн чихэр хийж угаадагтай нь холбоотой гэсэн юм.
3. Женнифер Энистон- 52 настай
Найзууд цувралд тоглосноор олны танил болсон жүжигчин Женнифер Энистон хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлдэг. Тэрбээр гоо сайхнаа хадгалж авч үлдэхийн тулд маш их хичээдэг хэмээн нэг бус удаа дурдаж байсан.
Мөстэй хүйтэн усаар нүүрээ угааж, дасгал хөдөлгөөн, бясалгал хийж, зөвхөн органик гоо сайхны бүтээгдэхүүн л хэрэглэдэг гэнэ.
Тэрбээр мөн кофеноос гарч цоохор майлзын шүүх уух болсон байна. Женнифер хэрэгцээгүй үед нүүрэндээ будаг хүргэхээс татгалздаг бөгөөд зураг авалт, онцгой тохиолдлуудад л нүүрээ будахыг эрмэлздэг ажээ.
2. Женнифер Лопез- 51 настай
Насныхаа талаар ярих дургүй дуучин Женнифер Лопез Өөрийгөө мөнхийн залуу хэмээн боддог учир нь миний оюун санаа залуу хэмээн хэлж байсан удаатай.
Түүний гэрэлтсэн толигор арьсны нууц бол ээжээс нь уламжлагдаж ирсэн оливын тосоор арьсандаа иллэг хийх хэмээсэн юм.
1. Э.Одгэрэл- 54 настай
Түүний төгс арьсны нууц бол ердөө хангалттай нойр авч чаддагтай нь холбоотой гэнэ. Тэрбээр мөн цахим ертөнцөд ямар ч хаяггүй бөгөөд ухаалаг утасны дэлгэцний цэнхэр туяа арьсыг хөгшрүүлэхэд хүргэдэг хэмээжээ. Тиймээс ч утас оролдох цагаа хянаж, тохируулдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.73.6
Одгий одгий эхний 100 жилд цогзолмаа гуай, одгий одгий байна даа
Хариулах66.181.160.69
заассссс дэлхиин одуудтай харьцуулаад юу гх вэээ одгэрэл юу хж яаж мөнгө олдгиим болоо ?????
Хариулах59.153.114.33
Odko shig 54-tei murtluu hamgiin zaluu ni bnaa.
Хариулах