Хөрөнгөө худал мэдүүлсэн гэх Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 5.5 тэрбумын малтай

Х.Есү
2023/04/18

АТГ-аас Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнийг хөрөнгө орлогын мэүүлгээ худал мэдүүлсэн хэмээн шалгаж байгаа. 

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ үндэслэлгүй хөрөнгөжсөн нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон учраас ШҮҮР ажиллагаанд хамрагдаж, ажлаасаа чөлөөлөгдөнө" хэмээн мэдээллээд байсан юм. 

Хөрөнгөө худал мэдүүлсэн гэх Б.Ариун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. 

-Өөрийн орлого: 2021 оны байдлаар 26,9 сая төгрөг

-Гэр бүлийн орлого: 2021 оны байдлаар 9,2 сая төгрөг

-Орон сууц: 2021 оны байдлаар 1 тэрбум 54 сая төгрөгийн орон сууцтай 

-Автомашин: 197 сая төгрөгийн үнэ бүхий Ланд-200 машинтай.

-Мал: 2021 оны байдлаар 5 тэрбум 573 сая төгрөгийн үнэ бүхий малтай. Адуу-130, үхэр-352, ямаа-300, хонь-525 

-Үнэт эдлэл: 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 

-Хадгаламж: 2021 оны байдлаар 103 сая төгрөгийн хадгаламжтай байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.211
    2023/04/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах