Б.Энхбаяр: ЗХЖШ-аас ЯДУУ айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүйгээс болоод алчихсан юм шиг утгатай юм ярьж байна

С.Гандэлгэр
2021/04/07

Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа нас барсан хэрэг өнгөрсөн сарын 29-нд гарсан. Түүнчлэн хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг цацагдсан билээ. Эл хэргүүдийн асуудлуудаар яг одоо УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдсан бөгөөд онцлох ишлэлүүдийг та бүхэнд хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Цэрэг дэглэж болохгүй гэсэн хууль дүрэм байдаг. Гэсэнч энэ яагаад амьдрал дээр хэрэгждэггүй юм бэ ?

ЗХЖШ-ын дарга, Хошууч, генерал Д.Ганзориг

МУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны арван долдугаар зарлигийн нэгдүгээр хавсралтад Цэргийн дотоод албаны дүрэм гэж гарсан байгаа. Уг дүрэмд цэргийн дэглэлтийн эсрэг, сэтгэлзүйн болоод бусад үүргүүдийг зааж өгсөн байдаг. Тухайлбал, цэргийн алба хаагч цол харгалзахгүйгээр МУ-ын хууль тогтоомжид заасны дагуу Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрмээр зохион байгуулагдаж явдаг.

Энэ бол МУ-ын Ерөнхийлөгчөөр батлагддаг дүрэм. Энэхүү дүрэм амьдрал дээр хэрэгждэггүй нь маш том асуудал. Дүрэмд цэргийн алба хаагчдын хоорондын харьцааны дэг, ёс зүйн хэм хэмжээг заасан байдаг. Нийгмийн харилцаанд байгаа бүх албан хаагчид зэвсэгт хүчинд орж ирж байгаа учраас тухайн харьцаагаа зэвсэгт хүчинд оруулж ирж байгаа. Энэ бүгдийг цэгцэлхийн тулд захирагч, холбогдох албан тушаалтан үүргээ гүйцэтгэх боломжоо бүрэн ашиглаж байгаа ч хүрэлцээгүй байна. Бид 100%-ийн хангалттай байхаас одоо дунджаар 66 хувийн хангалттай явдаг.

УИХ-ын гишүүн П.Анужин

46-7 Д.Ганзориг даргаас асууя. Хохирогчийн ар гэрт таван жилийн цалинтай тэнцэх нөхөн олговор, ажил явдлых нь мөнгийг олгоно гэж хэвлэл мэдээллээр хэлээд байгаа энэ яг хэдэн төгрөг вэ ? Хэдэн төгрөгтэй тэнцэх мөнгө амлаад байгаа юм бэ ?

46- 50 Эрүүл саруул биетэй залуугийн эцэг эхэд улс нь өртэй. Насаар нь тэтгээд явсан ч яах вэ дээ.  Ийм асуудал өчнөөн гарч байхад таван жилийн нөхөн олговор өгнө гэж та бүхэн яаж ард түмэндээ хариулж чадаж байна аа. Амьдралд нь тааруулж хариулаад байгаа юм уу ?  

ЗХЖШ-ын дарга, Хошууч, генерал Д.Ганзориг

Хууль эрх зүйн хүрээнд энэ тэтгэмжийн асуудлыг үндсэндээ шийдвэрлэх ёстой байгаа юм. Мөнгөн дүнг санхүүгээс авч хэлэхгүй бол би танд худлаа тоо хэлмээргүй байна. Энэ бол ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцсон мөнгөн дүн байгаа юм. Хүний амь насыг мөнгөөр хэмжих нь буруу. Бид нар судалгаа хийсэн судалгааны явцад гарсан хэрэг зөрчилтэй холбоотой салаан захирагч, дивизон захирагч, бателон захирагч, тухайн ангийн хоногийн харуул манаан дээр гарч байсан бие бүрэлдэхүүнийг бүгдийг нь төрийн албанаас чөлөөлсөн. Төрийн албанаас чөлөөлнө гэдэг бол тухайн хүмүүс авах тэтгэмж бусад зүйлүүдээ авж байгаа. Энэ Зэвсэгт хүчин гэдэг айлд зориулсан хугацаа гэдэг бол тэдгээр хүмүүст ч гэсэн үнэтэй зүйл байсан шүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Энэ бол тухайн амь алдсан байлдагчийн амь насыг нөхөн олгож байгаа асуудал гэж би хэлэхгүй энэ эцэг эхэд хүнд асуудал гэдгийг ойлгож байна.    

ЗХЖШ-ын дарга, Хошууч, генерал Д.Ганзориг

Ёс суртахууны тал дээр бид ажилдаггүй биш ажилладаг. Бие бүрэлдэхүүн ёс суртахуунтай ажилласаар ирсэн. Ажилласаар ч байх болно. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа цэргүүд нийгмийн эмзэг давхарга, ялануяа хамгийн амьдрал залгахад хүндрэлтэй газраас их ирдэг. Ийм хүнтэй жилийн хугацаанд ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэв.  

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Э.Энхбаяр

Саяны асуулт хариултаас харахад ЗХЖШ-ын удирдлагуудад хариуцлага тооцох асуудал ярихгүй бол болохгүй юм байна. Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол хүний хэлж байгаа үг, байдал, зарчим, байр сууриас тодорхой харагддаг. Цэргийн амь нас хохирсон асуудал нь ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй. Түүнээс болоод алчихсан юм шиг утгатай юм ярьж байна шүү дээ. Энэ бол маш хариуцлагаггүй зүйл хэлж байна.



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.238
    2021/04/08

    Төрийн түшээд нь ингэж яриад байхаар хэлэх ч үг алга даа энэ гэмт хэрэг чинь таны гардан байгуулж байгаа нийгмийн үр дагавар "Нийгмийн үзэгдэл" үүнийг өөр хүнрүү чихээд хэрэггүй ээ "Би ер нь ямар гээч нийгмийг бүтээгээд байна "гээд өөрөөсөө АСУУ

    Хариулах
  • 202.126.89.238
    2021/04/08

    Үгүй ээ нийгэм маань бүхэлдээ ийм суурь хүмүүжилтэй ядуу сэтгэлгээтэй ирээдүйг гэгээлггэр харах чадваргүй харанхуй байна ш дээ ийм нөрцөл байдлыг л хэлж байгаа юм ш дээ түүнээс биш баян хоосон гэж яриагүй шүү дээ үүнд ЗХЖШ Ямар буруутай юм нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, үүнээс үүдсэн үр дагаварыг л ярьж байна өөрийхөөрөө мушгиж яриад хэрэггүй байх өөөөө

    Хариулах
  • 202.21.107.93
    2021/04/07

    Нэг их эрх ярьж цэцэрхэсэн гонгиносон улсууд ...Цэрэг эр алагдсан нь үнэхээр харамсалтай боловч генералын хэлсэн нь хатуу ч үнэн шүү дээ...

    Хариулах
  • 64.119.26.236
    2021/04/07

    Энэ хүний хэлснээр хугацаат цэргийн алба гэдэг нь эх орноо хамгаалах гэж биш,асрамжийн газар ирж байгаа ядуусын хүүхэд юм биш үү?!

    Хариулах
  • 59.153.115.92
    2021/04/07

    Үнэнийг л хэлж байна. Баян ядуугийн ялгаа ямар болсонийг түшээд минь харж байна уу. Бичиг мэдэхгүй залуу ч байна шүү. Үнэнийг хэлсэн хүнийг яахаараа солиотой энэ тэр гэдгиим . Арми онцгой байдал цагдаагий амь нас эрүүл мэндийг өндөр даатгал зэрэг авах арга хэмжээ аваач. Архийг хааяагүй анхааралдаа аваач төрийн түшээд минь архинаас болж хичнээн сайхан хүмүүс амиа алдаж байна

    Хариулах
  • 192.82.75.69
    2021/04/07

    Армиас шууд хөөх хэрэгтэй.

    Хариулах
  • 139.5.218.162
    2021/04/06

    Сайд,ЗХЖШ-н дарга 2 ажлаа өгөө.Хандлага чинь биш байна.

    Хариулах
    • 192.82.75.69
      2021/04/07

      Хошшч генариал гуай арай л биш байна даа. Огцруулах бус армийн албаас үг дуугүй хөөх хэрэгтэй.

  • 202.21.108.222
    2021/04/06

    энэ ганзориг гэдэг хүний ярьж байгаа нь ямарч утгагүй больхи. дээрээ ийм байхад доороо ойлгомжтой..

    Хариулах
    • 192.82.75.69
      2021/04/06

      Хооу хошууч генерал гэгч Д,Ганзориг та тэнгэрээс ирсэн гийчин үү?Ямар гэгчийн эрхтэн дархтаны гэр бүлээс гарсан болоод нийгмийн эмзэг давхрагаас ирсэн, хоногийн хоолоо дөнгөж байгаа газраас ирсэн залуус үгэнд ордоггүй гэсэн үгийг тань танд эргүүлээд хэлчье!!!Тийм хүүхдүүд хамгийн дуулгавартай нь аа. Харин тан шиг өндөр дээд гаралтай гэгчид л нийгэмд өмсөн хувцас,хөрөнгө зоорийгхарах гээд ялгаварлан гадуурхах хамгийн бурангуй үзэл гаргадаг нь гашуун үнэн. Тэднийг л нэг түмний буянаар цэргийн өндөр цолд хүчихээд сагаж яваа эр байна.Огцуруул!!! хэлсэн болчихгүй үгнийхээ төлөө уучлал хүсэх нь эр цэргийн ёсонд яг тохирноо.

  • 66.181.177.71
    2021/04/06

    Huurhii naad general chin uuruu yduuhan amitan bn ymar tsereg eriin shinjgui ug yria n ,ymar deedsiin halamjiin amitan be? Mun yduu irgediin ur huuhed golduu alba haadag n unen ! Gevch deedchuud duitsuuleh gej shn argaar heden luivriinhaa haltar tsaas uguud erh tanhil banid naraa suglaad uldej bgaag naad janjintsar chin yrihgui bn uu??? Ug n 18-28 nasnii bie eruul buh erchuud alba haah huulitai baidagsan odoo huulia uurchiluud uursduduu taaruulj baidag n eh orond ayul tulgarval lav atat daisand duitsuuleh ym barij ami multrah gesen asuudal bh bol uu??? !!!

    Хариулах
    • 202.126.89.174
      2021/04/06

      Batlan hamgaalah salbar maani yu lbolood bna daa chadbar muu yaduu gej genee tur zasag barij bgaa nuhduud yaduu ard tumeniig bii bolgoson salbaraaraa ard tumen eesee tsergiin ar gerees uuchilalt gui bureldhuuneeree ogtsoroochee ichimeer ym

  • 202.55.188.36
    2021/04/06

    хуучин цэрэг БХЯам

    Хариулах
    • 202.126.89.174
      2021/04/06

      unen chuu ard iin huuhduudiig yaduu geh chig ene hun general boltloo yu ch suraagui uy ch medehgui ajillaa medehgui hun general bolson ym bich uu bugd bureldhuuneeree ogtsor hairla

    • 202.55.188.36
      2021/04/06

      Дээд удирдлагаа сайн сурга,өөрчилөхгүй доороо арга хэмжээ аваад нэмэргүй л байгаа ш дээ!