Өмнөговь аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж, 09 дүгээр сарын 10-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болжээ. Ингэхдээ дараах зохицуулалтыг хийжээ.
-Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
-Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
-Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
-Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
-Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
-Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК. www.smartgobi.com системээр зөвшөөрөл өгнө.
-Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
-Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
-Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.89
20 нд хичээл нь эхлэх хүүхэд яах вээ
Хариулах66.181.161.90
Хорвоо юмаа нутгийн хишигээ иргэн бүртээ олгоочээ хамаг ажил хаагаад баялагтайгийн нэр алга дарга торго нь хагартлаа идчээд иргэдээ боддоггүй яасан сэтгэлгүй юм бэ иргэдийнхээ амьдралыг бодоочээ
Хариулах103.229.122.15
Одоо болио наад балай хөд хориогоо. Хориод юу өөрчлөгдөв эрс нэмэгдсэн. Найр наадам хийж тараачаад бодьж үз бүх аймаг
Хариулах202.131.234.194
Энэ сайт бүткүйээ. Худал мэдээлэл байна. 13-наас гэсэншд. Хов сонсоод мэдээ болгоод бэлтгэчих юм аа хаха
Хариулах