Жилд 500 сая ам.доллар гадагш "урсгадаг" 1xbet, Melbet гэх мэт цахим мөрийтэй холбоотой 6000 гаруй домайныг хаав

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 32 минут

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар мөрийтэй тоглоом, бооцоот тааврын асуудлыг хэлэлцэн, холбогдох хуулийн төслийг Улсын Их Хурал (УИХ)-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр тогтсон билээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал энэ төрлийн харилцааг хуулийн төсөлд хэрхэн зохицуулах талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэлээ.

Тэрээр "Иргэн, аж ахуйн нэгж, influencer, youtuber-үүд, ТВ, фм радио, Youtube, Facebook, Instagram, Tik tok rэх мэт олон нийтийн сувгаар 1xbet, Melbet болон бусад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ

Манай улсын хувьд зөвхөн 1xbet rэхэд жилдээ нэг сая ам.доллароор спортын баг, дуучид, influencer, youtuber-үүдийг ивээн тэтгэх замаар залуусыг татдаг. Улмаар жилд 500 сая ам.доларыг гадагш урсгадаг гэсэн тооцоо бий. Энэ 500 сая доллар бол Монгол залуусын ажил, амьдрал, үр хүүхэд, хайртай бүхнээсээ хагацан байж өгсөн мөнгө. Сүүлдээ бараг айл бүр нэг мөрийтэй тоглоомчинтой болжээ.

Спортын тэмцээний үр дүнг таамаглан, бооцоо хэлбэрээр мөрий тавих үйл ажиллагаа явуулдаг 1xBet нь манай улсад удаан хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү платформ нь 2015 оноос хойш Монгол Улсад ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаа бөгөөд иргэдэд санхүүгийн хохирол учруулах гол шалтгааны нэг болоод байна.

Тийм учраас Монгол Улсын Засгийн газраас 1xbet, Melbet rэх мэт төрөл бүрийн цахим мөрийтэй тоглоомыг тоглосон, зохион байгуулсан, зуучилсан, сурталчилсан бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна