ХОХИРОГЧИД: Газ дэлбэрч, 7 хүн амиа алдаж, 228 айл орон гэргүй болсон хэргийг НЭЭЛТТЭЙ шүүхийг хүсч байна

Х.Есү
7 цаг 17 минутын өмнө

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын  уулзвар дээр газ тээвэрлэж явсан  Дашваанжил компанийн том оврын машин осолдож, долоон хүн амиа алдаж, 200 гаруй хүн орон гэргүй болсон ноцтой осол гарсан.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ дэлбэрсний улмаас үүргээ гүйцэтгэж явсан гурван аврагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, зургаан хүн хүнд гэмтэж, 35 хүн хөнгөн гэмтэж хохирсон байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгжид 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоод байгаа юм.

Тус хэрэгт Дашваанжил компанийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар татаад байгаа юм.

Уг хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдсон ч хойшилжээ. Хохирогчид шүүхийн хэлэлцүүлэг болох талаар ямар мэдээлэлгүй байсан аж. Цахим орчноос мэдээлэл авч шүүхийн гадна цугласан хохирогчид дараах мэдээллийг өглөө.

Хохирогч Б: Осол гараад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл бид өнөөдөр хохирогч бус нэхэмжлэгчээр явж байна. Шүүх хурал, хэрэгтэй холбоотой мэдээллээр хангахгүй байгаад гомдолтой байна. 

Осолд өртөж, эрүүл мэнд амь насаараа хохирч, олон хүн гэр оронгүй болчихоод байхад асуудлыг шийдэхгүй хэт удааширч байгаад гомдолтой байна. Гэр орондоо амар амгалан байж байгаад дэлбэрэлтэнд өртсөн. Гэтэл яагаад бид хохирогч бус нэхэмжлэгч болчихоод хамаг эрхээ хаалгаад явж байна вэ. Хуулийн байгууллага биднийг мэдээллээр хангахгүй байна. Прокурор дээр 2025 оны нэгдүгээр сард очиж уулзахад шүүх хурлын мэдээллийг өгөөгүй.

Хохирогч Н: Осол гаргасан Дашваанжилын жолооч сүү тээвэрлэж яваагүй шүү дээ. Дашваанжил компанийн ХАБ нь ажиллаагүй, жолооч нь наад захын арга хэмжээ аваагүй, өөрийн амиа л бодсон.

Өнөөдөр бидний хэлэх үг маань ч хязгаартай байгаа. Дашваанжил компани бүтэн хуулийн фирм хөлсөлж аваад бидний дуу хоолойг хүртэл хязгаарласан. Өнөөдөр 63 айлын 200 гаруй хүн сэтгэл санааны асар хүнд байдалтай байна. Хүүхдүүд ч доголон нулмистай явж байна.

Хоёр жил бүх зүйлээрээ хохирч байхад Дашваанжил компани хэвийн ажиллаад ашиг орлого нь нэмэгдээд явж байгаа. Асуудлыг ар, өврийн хаалгаар зохицуулаад сурчихсан юм байна. Бид эсээ хүртэл явна.

Хохирогч Г: Орон гэрээсээ салаад 406 хонож байна. Амьдралдаа бүтээсэн бүхнээ алдчихаад байна. Бидний байрны үнэлгээг ч үнэн зөв гаргаагүй. Хэт багаар үнэлсэн.

Олны нүдэн дээр гамшигт осолд өртсөн байхад хурдхан шийдээд өгөхгүй, сунжирсан урт хугацаа өнгөрч байгаад гомдолтой байна. Миний хувьд өмсөж байсан хувцастайгаа гарсан. Манай гэр бүлийн зургаан хүнд учирч байгаа хохирлыг тооцож хэлэхэд бэрх байна.

Хэргийг яагаад хурдан шийдэж өгөхгүй байгаа юм бэ. Бид Дашваанжил компани асуудлыг зориуд сунжруулж байна гэж үзэж байгаа.

Хохирогч Б: Би байр, машинаа шатаалгасан. Сэтгэл санаа маш хүнд байгаа. Үнэхээр гайхаж байна. Эзэн холбогдогч нь тодорхой байгаа. Шийдэхгүй явж явчихаад одоо “Чоно борооноор гэгчээр хохирогчдод мэдэгдэхгүй байрын үе тааруулаад шүүх хурлын хэлэлцүүлгээ зарласан байна. Дашваажилын ХАБ маш муу байсан. Машин шүргэх төдийд газ алдаад дэлбэрдэг байж болох юм уу.

Жолооч ХАБ-ын наад захын мэдлэггүй. Осол болоход ямар ч арга хэмжээ аваагүй. Цагдаад дуудлага ч өгөөгүй байж хажуугийн дэлгүүрийн хүнтэй яриад зогсож байсан. 12 жилийн өмнө Дарханд таван давхар байранд дэлбэрэлт болсон. Мөн л 200 гаруй хохирогчтой байсан. Нам дараад өнгөрсөн. Үүн шиг дарах гээд байгаа юм уу.

Дашваанжилын захирал Н.Баатаржав гэгч хоёр удаа уулзая гээд өөрсдөө ирээгүй. Нэг уулзалт дээр нь өмгөөлөгч нь ирээд хэдэн айл байсан бэ гэж байгаа юм. Тэд судалгаа авах гэж ирсэн юм уу. Биднээр даажигнаад байгаа юм л даа. Өнөөдрийг хүртэл олон хүний аминь хүрч, хэдэн зуун хүнийг хохироочихоод Дашваанжил компанийн захирал, удирдлагууд нэг ч удаа уучлалт гуйгаагүй.

Хуулийн байгууллага Дашваанжил компанийн талд ажиллаагүй л юм бол анхан шатны шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Энэ хүсэлтээ ч бид өгсөн” гэлээ.

 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.41
    47 минутын өмнө

    Мон-Ураны Наранхүү гэж хулгайч тэр Дүнжингарав худалдааны төв орчимыг зарж идсээр байгаад тэр замын уулзвар стандарт бус болсон Глобал сургууль ч бас үүнтэй холбоотой. Эхлээд тэр замын уулзвар үнэхээр стандарт хангасан байсан бол гэдгийг тогтоогоод тэгээд тэсэрч дэлбэрэх аюултай ачаа тээвэрлэж явсан жолооч болон жижиг тэрэгтэй уулзварт нэвтэрч ороод замын голд зогссон жолоочийг шалгаад дараан тэр цаанаас ирж байсан урсгалыг сөрж 5 6машиныг зогсож саатуулсан хэрнээ тамхи асаасан нөхдүүдийг шалгаад эцэст нь Дашваанжил компаний ХАБЭА болон хариуцах хүмүүсийг шалгаж шийдвэрлэх хэрэгтэй. Миний үзсэн өнцөг бол тэр жижиг машины жолооч замын уулзварт явж ороод эргэсэн хэрнээ гүйцэд уулзвар гарахгүй зогссон үйлдэлийг бол санаатай үйлдэл гэж харж байгаа. Хэзээ ч эрүүл хүн уулзварлуу баруун эргэж ороод зам чөлөөтэй байхад гарахгүй зогсоно гэж байхгүй. Эсвэл тэр жолооч согтуу байсан эсвэл том машины жолоочийг шоглох гэж албаар уулзвар гүйцэд гарахгүй зогссон. Тэр жижиг тэрэгний жолооч маш ноотой шүү. Магадгүй Нянбактерийн жагсаал цуглааны анхаароыг өөр чиглэлд татах гэсэн далд санаа ч байсан байж мэднэ. Үгүйсгэх аргагүйшдээ. Энэ байтугай юм хийдэг л хүмүүс шүү дээ.

    Хариулах
  • 202.55.188.41
    1 цагийн өмнө

    Миний эгч 1 хүүтэй байсан тэр үед албан ажилдаа хийж яваад алтан сайхан амьдарч алдаж 2 өнчин ачаа тэврээд үлдсэн одоо өөрөө хүний хагас сэтгэл санаа нийлчихдэг хямралтай хэцүүхэн бн та нар энэ хүний сэтгэл санаа нийлчихдэг хохирол яаа гэж бодож энэ байдлаар хүүгийнхээ араас одох юм шиг бн яаралтай холбоо бар 96329600

    Хариулах
    • 202.9.46.15
      24 минутын өмнө

      Ene hoyr bol muruuruul ajlaa hiij yvsan humuus ter neg nissan patrol toi buduun uhliin mugaar uhej baihdaa tarsan llr buruutai zugeer irgelt hiij baihdan davhar irgeed orson durmentch hoirootoi baidag ter llriig almaar baina boldog bol psda haraal hiilegsench ydag ym

  • 139.5.217.67
    1 цагийн өмнө

    Ийм тодорхой хэрэгийг хааллтай шүүхгүй байхөө юунаас хэнээс нуух юм

    Хариулах
  • 139.5.218.11
    2 цагийн өмнө

    Машинд гадны нөлөөгөөр гэмтэл үүсгээгүй бол энэ машин яах ч үгүй зүгээр явах байсан байх. Тэгэхээр энэ машиныг шүргэн гэмтээсэн буруутан яагаад хэрэг хүлээдэггүй юм бол гэдэг сонин байна. Тэр хүндээ зохих бурууг нь хүлээлгэж ялыг нь өгөх байлгүй дээ...

    Хариулах
  • 202.126.90.9
    3 цагийн өмнө

    Тэр Дашваанжил ХХК н жолоочоос гадна шүргэж мөргөсөн жижиг тэрэгний жолооч хамгийн их хариуцлага хүлээх ёстой. том оврын тэрэгний явдаг маршрутыг өөрчилсөн авто тээврийн газар замын цагдаа нийслэлийн тухайн үеийн удирдлагууд хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна

    Хариулах
    • 103.57.93.96
      3 цагийн өмнө

      Шүргэлдсэн жижиг тэрэгний жолооч сигналдхаар нь дургүй хүрээд хөдлөөгүй шүргэсэн гэж хэлж байсан шүү.яТэр мэдүүлэг бол ноцтой баримт шүү.