Э.Макрон В.Зелинськийг Д.Трамптай дахин уулзуулж, хэлэлцээрээ сэргээхэд нь туслахад бэлэн байна

Zuv.mn
2025/03/05

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зелинськийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай дахин уулзуулж, өмнө нь бүтэлгүйтсэн хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд нь туслах бодолтой байгаа гэнэ. Елисейн ордны албан ёсны мэдэгдлээс эш аван “Франс пресс” агентлаг энэ талаар мэдээллээ.

В.Зелинський өнгөрсөн баасан гарагт Цагаан ордонд Д.Трамптай уулзахдаа маргаан дэгдээж, улмаар АНУ Украинд үзүүлж байсан бүх тусламжаа царцаагаад байгаа юм.

Д.Трамп газрын ховор элементийн салбарт хамтрах гэрээг байгуул гэж шахалт үзүүлсэнд яг ижил гэрээг Европын холбоотой 2022 онд байгуулчихсан байсан В.Зелинський аргагүй байдалд орж, улмаар маргаан дэгдээсэн гэсэн таамаг ч байна. Энэ үнэн бол газрын ховрыг нь авснаараа Европын холбоо Украиныг дэмжих үүрэгтэй хоцорч байгаа бөгөөд маргааш энэ асуудлаар том хурал хийж, үүргээ биелүүлж эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, одоо үзүүлж байгаа дэмжлэгээ 2-3 дахин нэмэгдүүлэх асуудлыг ярина гэж байгаа юм.  



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.221
    2025/03/05

    Олон улсын хутгуур юм биш үү энэ Макрон чинь аягүй бол энэ нөхөр Зеленскийд гэрээг зөвшөөрч болохгүй гэж зөвөлсөн дөө нөгөөдөх нь Жонсонб үгэн орсон шигээ Макроны үгэнд ороод том том яриад баларангууд дахиад Трамптай уулзуулж асуудлыг намжаасан дүрд тоглож Нобелийн шагнал манай Ц.Элбэгдорж шиг мөрөөдөөд яваа юм биш үү кккк

    Хариулах
  • 122.201.31.187
    2025/03/05

    Украин гэж сайхан Улс үндэстэнийг энэ алиалагч ингээд мөхөөв. Энэ хүнд үед буруу шийдвэр, зорилгогүй алхам хийж байгааг харахад цаашид ямар ч найдвар энэ улсын ард түмэнд алга боллоо доо. Бид ч бас бусдын алдааг харж өөрсдийгөө жишэх ёстой мэт.

    Хариулах
    • 122.201.31.169
      2025/03/10

      ,яг үнэн

  • 66.181.191.144
    2025/03/05

    Францын нэг хутгуур авгай шиг ямарч ноён нуруугүй ерөнхийлөгч байх юмаа

    Хариулах
  • 202.126.89.82
    2025/03/05

    Морь Унасан Толгойгүй Зеленскийн Ухаан Хүрэхгүй Ухаан Дутуу гэдгээ дахин харууллаа

    Хариулах
    • 194.230.147.139
      2025/03/05

      Ёстой ёстой тэнэг нөхөд ингээд баларч бгаам даа хө

  • 66.181.190.29
    2025/03/05

    Энэ нэг хөгшин авгайтай Францын 2 үзүүртэй зүү шиг нөхөр юу л сэдээд яваад бгаа байх даа.

    Хариулах